2018 оны 12 сарын 10 04:58 минут.

Дуу бүжгийн чуулга-2018 улсын IV-р уралдаанд амжилттай оролцлоо

2018 оны 09 сарын 20-23ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн  Зүүн хараа хотод болсон “Дуу бүжгийн чуулга-2018” Шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын 4-р уралдаанд Дуу бүжгийн Боржигин чуулга “Боржигин сэцэн ” түүхэн дуулалт жүжиг, “Домог амилсан Боржигин” концертоор  амжилттай оролцож дараах амжилтуудыг гаргалаа.

-Дуулалт жүжиг ( тэргүүн байр,болор цом)
-Найрал хөгжим (тэргүүн байр)
-Эмэгтэй гоцлол бүжиг (тэргүүн байр)
-Эрэгтэй гоцлол бүжиг (тэргүүн байр)
-Шилдэг бүжгийн багш (Тэргүүн байр)
-Хөгжмийн удирдаач (тэргүүн байр)
-Бидний түүхэн замнал байгууллагын үзэсгэлэн (тэргүүн байр)
-Нүүр хувиргалт (тэргүүн байр)
-Хамтлаг бүжиг (тэргүүн байр)
-Хөгжмийн зохиолч (тэргүүн байр)
-Тайзны зураач (тэргүүн байр)
-Язгуур урлаг хамтлаг хөгжимчин (Тэргүүн байр)
-Шилдэг эко байгууллага (Тэргүүн байр)
-Гоцлол хөгжимчин (дэд байр)
-Жүжгийн туслах эмэгтэй дүр (дэд байр)
-Жүжгийн туслах эрэгтэй дүр (дэд байр)
-Жүжгийн гол эмэгтэй дүр (дэд байр)
-Жүжгийн гол эрэгтэй дүр (дэд байр)
-Мөн ДББЧ-ын Удирдаач М.Амгаланжаргал ах маань Монгол Улсын Соёлын тэргүүны ажилтан цолоор энгэрээ мялаалаа.
-БСШУЯ-ны жуух бичгээр ДББЧ-ын ёрөнхий найруулагч Т. Бат сэрээтэр болон ДББЧ-ын маркетингийн менежер Ц. Хишигдэлгэр нар тус бүр шагнагдсан билээ.
Нийт  уран бүтээлчиддээ баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе !!! Урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай та бүхнийг минь.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 248
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эх хэлний өдрийн хичээлийг зохион байгууллаа
БСУГ-ын 2018 оны 09 сарын үйл ажиллагааны тайлан

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.