Эрхэм хүндэт үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч суралцагч та бүхэндээ Монгод улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Говьсүмбэр аймагт 1941 онд анхны бага сургуулийг нээж албан ёсны боловсролын байгууллага үүсгэсэн, шинэ эхлэл маань 80 жилийн түүхийг бичсэн байна. Орон нутгийн иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд аймаг орон нутгийн үе үеийн удирдах байгууллага, удирдлагууд санаачлагатай ажилласанаар МБСБ-д 560 оюутан, 5 сургууль, 7 төр, байгууллагын цэцэрлэг бүхий 6000 гаруй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж , 470 гаруй багш ажилчид ажиллаж , түүхийн хэлхээ үргэлжилсээр байна. Анхны бага сургуулиа нээснээс хойш боловсролын албан тогтолцоог бүрдүүлж, нийгмийг соён гэгээрүүлж ажилласан үе үеийн удирдлага, багш, ажилчиддаа үргэлж талархаж, бахархаж явдагаа илэрхийлье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай
ХҮНДЭТГЭСЭН: БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА А.ЗУРГААНЖИН
Мэдээлэл хариуцагч: Ахлах арга зүйч А.Баярцэнгэл
Утасны дугаар: 99444966
Мэйл хаяг: bayartsengel.amin@moes.edu.mn