2019 оны 09 сарын 23 13:46 минут.

ХАЙРТАЙ АЯН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАЙРТАЙ АЯН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор улс орон даяар зохион зохион байгуулагдаж буй “Хайртай аян”-ы баг, ажлын хэсэг Говьсүмбэр аймагт 2019 оны 07 сарын 04-нөөс -05-ны өдрүүдэд ажиллаа. Ажлын хэсгийн баг , хамт олныг хүндэтгэл үзүүлэн тосч авсан. Мөн Хурд хамтлагийн ахлагч, ажлын албаны хүмүүсийг Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь хүлээн авч , аяны зорилго чиглэл, зохион байгуулалтын талаарх ажил хэргийн уулзалтыг зохион байгуулсан.
Тус аяны хүрээнд дараах контент бичлэг, уулзалтууд зохион байгууллагдсан.
Үүнд: 1. “Эр хүний ноён нуруу” уулзалтанд Цагдаагийн хэлтэс, Онцгой Байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн бие бүрэлдэхүүн нийт 200 гаруй хүн хамрагдсан.
2. “Урмаар тэтгэе” контент хөвгүүд, залуучуудын уулзалтанд Ерөнхий боловсролы 7-12-р ангийн 50 гаруй хөвгүүд, онцгой байдлын газрын залуучууд оролцсон.
3. “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” эцэг, эхийн сургалт уулзалтыг “Монгол Ээж” ТББ-ын багш, Соёл судлаач Ц.Наранханд явуулж, 180 гаруй эцэг эх хамрагдсан .
4. “Эх орон- эрийн хийморь” оройн цэнгүүний үйл ажиллагаа аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
“Бахархалт хүн” контент нэвтэрүүлэгт “Буян” цэцэрлэгийн эрхлэгч Х.Алтанцэцэг , Дуу бүжгийн боржигин чуулгын бүжигчин, бүжиг дэглээч З.Дашням нар оролцсон. Мөн Говьсүмбэр аймгийн түүх, соёлын дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар маршрутын дагуу зураг авалт хийгдсэн.
Урлаг, соёлоор дамжуулан бүх нийтийг соён гэргээрүүлэх, эх оронч үзэл, хүмүүжил ,төлөвшил олгох, гэр бүл, эх орноо хайрлах хайрыг түгээсэн тоглолт, уулзалтууд боллоо. Тус аяныг орон нутагт зохион байгуулахад хамтран ажилласан АЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Боржигин чуулга, 5-р цэцэрлэг, Лобартори 5-р сургуулийн хамт олонд болон хамтран ажилласан албан байгууллагууддаа талархал илэрхийлье.
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 23
Боржигин-2019 наадмын отог үүсгэх заавар
Боржигин-2019 Соёлын биет бус өвийн их наадмыг амжилттай болж өнгөрлөө

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.