2019 оны 12 сарын 04 20:01 минут.

“Хурд – Хайртай!” Соён Гэгээрлийн Аян Говьсүмбэр аймагт

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Говьсүмбэр аймагт ирээд байна.

Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт ярилцлага, эхчүүдэд “Та монгол ээж” ТББ-тай хамтран “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сэдвээр илтгэл, лекц зохион байгуулж халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүлж байна. “Эр хүний ноён нуруу” уулзалтад цагдаа, онцгой байдал, цэргийн ангийн алба хаагчид гэр бүлийнхээ хамт оролцлоо. Цагдаагийн Ерөнхий Газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Эрчүүдийн 99 хувь нь цэрэг, цагдаа болохыг мөрөөддөг. Хоёрхон хувь нь мөрөөдлөө биелүүлдэг. Та бүхэн мөрөөдөлдөө хүрсэн хүмүүс. Тиймээс эх орныхоо амгалан тайван байдлын төлөө нэр хүндтэй албанд зүтгэж байгаагийн хувьд, мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийн хувьд соён гэгээрлийн арга хэмжээг түүчээлэн орон нутагтаа олон сайхан ажил зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
“Боржигин ёс заншил, өв соёл” орон нутгийн хөтөлбөрийн уулзалт зөвлөгөөн боллоо

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.