Угийн бичгийн аймгийн сургагч багш нарын шалгаруулан урамшууллаа.

Угийн бичиг хөтлөх уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх сургалт, сурталчилгааны ажлыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж “УГИЙН БИЧГИЙН СУРГАГЧ БАГШ” -нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан. 1-р байранд 5-р сургуулийн захирал, сургагч багш О.Одгэрэл,2-р байранд 1-р сургуулийн багш Л.Лоохууз, 3-р байранд 2-р сургуулийн багш Д.Нандинцэцэг нар тус тус шалгарсан. Болзолт уралдааны хүрээнд сурагч багш нар нийт 34 байгууллагын 581 иргэдэд, ажилтан албан хаагч нарт угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтыг явуулсан байна.
Лаборатори 5-р сургуулийн 65 багш ажилчид угийн бичгээ хөтлөн түүгээрээ үзэсгэлэн гаргалаа. УРАГ ТӨРЛӨӨ СУДАЛЖ МЭДЭН, УГИЙН БИЧГЭЭ БАЙГУУЛЛАГААРАА ХӨТЛӨСӨН ЛАБОРАТОРИ 5-Р СУРГУУЛИЙН БАГШ, УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.