2017 оны 07 сарын 21 04:28 минут.

Бага ангийн багш нарын сургалт

АРИФМЕТИКИЙН ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО БОДОХ ОЛОН АРГА ЗҮЙД СУРАЛЦАХ” СЭДЭВТ СУРГАЛТ- 2017,02,04-05

Арифметикийн өгүүлбэртэй бодлого бодох олон аргад суралцах нь бага боловсролын багшийн үндсэн  чадваруудын  нэг бөгөөд асуудал шийдвэрлэхэд суралцахыг зорилоо.  Бага боловсролын математикийн өгүүлбэртэй бодлого бодох аргад суралцаж, тухайн асуудлыг шийдэх олон аргуудыг чөлөөтэй хэрэглэж, тэдгээрээс хамгийн оновчтой аргыг сонгох чадвартай болох арга зүйд суралцлаа. Сургалтыг МУБИС-ийн БС-ийн багш Р.Магсартай хамтран зохион байгууллаа. Сургалтанд бага боловсол хариуцсан сургалтын менежерүүд, бага ангийн багш нар нийт 50 багш хамрагдлаа.

БСШУС-ын яамнаас БҮТ-ийн Бага боловсролын чанарын үнэлгээгээр Математикийн хичээлийн гүйцэтгэлийн хувийг ахиулж, сургалтын чанарыг дээшлүүлнэ гэдэгт найдаж байна. БАГШ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 165
ЭЕШ-ын заавар, зөвлөгөө
Creative writing

Сэтгэгдэлгүй