2017 оны 06 сарын 22 04:39 минут.

“СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД”   ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ  СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газар, аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД”    сэдэвт соёл, урлагийн ажилтны онол арга зүйн, сургалт зөвлөгөөнийг 2017 оны 05 сарын 21ны өдөр зохион амжилттай зохион байгууллаа. Нийт 105 хүн хамрагдлаа.

  Сургалтыг аймгийн орлогч дарга Ш.Билэггүмбэрэл нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ:  Соёл, урлагийн  ажилтны  сургалт, зөвлөгөөнд  хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчид болон соёл, урлагийн ажилтнууд, óðèëãààð  îðîëöîж байгаа  óäèðäàõ  àæèëòíóóä,төрийн бус байгууллага, орон нутгийн гар үйлдвэрлэл эрхлэгчид  та  бүхэнд   аз  жаргал  сайн  сайхан  бүхнийг  хүсэж, ажил  үйлсэд  чинь өндөр амжилт  өөдрөг  байхын  åðººëèéã  äýâø¿¿ëээд, Үндэсний уламжлалт соёл урлагаа дээдлэн, дэлхийн  сонгодог болон  орчин  үеийн урлагтай  хослуулан  хөгжүүлэхийг  урьдал  болгож,  орон нутгийн онцлогт  тохирсон  соёл, урлагийн  үйлчилгээний  тогтолцоо  бий  болгон  хөгжүүлж, хөдөөгийн  хүн  амын  соёлын  үйлчилгээг  жигд  сайжруулж,  Түүх  соёлын  дурсгалыг  хамгаалах,  сэргээн засварлах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ-ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Соёл ба тогтвортой хөгжил”, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх стратеги”, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.

            “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар   СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа , Соёлын аялал жуулчлал сэдвээр СУГ -ын Соёлын аялал жуулчлал, чөлөөт цагийн зохицуулалт хариуцсан мэргэжилт Н.Болормаа,

“Соёлын салбарын статистик мэдээ, тоо бүртгэл” сэдвээр СУГ -ын статистик хариуцсан мэргэжилтэн Ч.Болдмаа,    

Соёлын биет өв, музейн хөгжлийн чиг хандлага ба төрийн бодлогын хэрэгжилт, Музей, соёлын үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням,  

Ном хэвлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага  ба төрийн бодлогын хэрэгжилт СУГ-ын Ном хэвлэл утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн,                                     

 Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан,                                                        Соёл урлагийн үйлчилгээ – Чөлөөт цаг сэдвээр  СУГ -ын театр, цирк, хөгжим, бүжгийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн  З.Соёлмаа, Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Одмаа  

Соёлын төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага  сэдвээр СУГ -ын соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг,                                                 Соёл, олон нийтийн байгууллагын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу                                                                                                                            

“Соёл, урлаг”-ийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр танилцуулга, цаашид хийх ажлын төлөвлөгөө   НБХ-ын Соёл,спорт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Анхбаатар

“Боржигин голомт” сэдвээр Соёл,  амралт, аялал жуулчлалын цогцолборын   танилцуулга    Аймгийн аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Т.Болдбаатар, Жанжин Чойрын Данжин Сахиус төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Дашдулам нар мэдээлэл хийлээ.                                                                

ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын салбар хариуцсан мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, шинэ мэдээ мэдээллийг бидэнд хүргэж, Цаашид тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, Соёл, урлагийн ажилтан албан хаагч нарын санал, хүсэлтийг сонсч , нэгдсэн зөвлөмжийг гаргаж холбогдох албаны хүмүүст хүргүүллээ.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн    ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, сургалт зөвлөгөөнд идэвхитэй оролцсон соёлын ажилтан уран бүтээлчиддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.            

Өвөг  дээсээс  үлдээсэн өв их соёлоо хайрлан хамгаалж, өвлүүлэн сургаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагтаа хөгжүүлж,  сайн сайхан  амьдрал, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө бүхий л  хүчин чармайлтаа нэгтгэн  ажиллахыг  та бүхнээс  хүсэж  байна.

              

                                                         

                                                                                               

           

                       

                                                           

                                               

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 22
Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөгийн тайлан
100 инженер хөтөлбөрийн танилцуулга хийгдлээ

Сэтгэгдэлгүй