2017 оны 07 сарын 21 04:42 минут.

100 инженер хөтөлбөрийн танилцуулга хийгдлээ

Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий хос хэлтэй инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, тэднийг чадавхижуулах, инженер техникийн боловсролын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх , эх орондоо багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, чанарыг сайжруулахад тус хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм.
Монгол Тайваний Бизнес Эрхлэгчдийн хөгжлийн сан, Чиен Күо техниологийн их сургуультай хамтран тус төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын залуучуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос эхлэн Чиен Күо техниологийн их сургуулийн 100 инженер бэлтгэх хөтөлбөрт дараах хоёр шаттайгаар сонгон шалгарууж суралцуулах юм байна. Суралцагчдад тавигдсан шаардлагыг бүхэн хангасан байх мөн комиссын шалгалтанд тэнцсэн оюутан 2017 оны 09 сараас эхлэн Чиен Күо техниологийн их сургуулийн хөтөлбөрт шууд элсэн суралцана.
Эхний нэгдүгээр курсдээ хэлний бэлтгэлдээ суралцаж, хоёрдугаар курсээс эхлэн мэргэжлийн хичээлүүд үзэн нийт 4 жил суралцаж төгсөнө. Дэлхийн олон улсын инженерийн шаардлагад нийцсэн бакалаврын дипломтой төгсөн юм.
100 инженер хөтөлбөрийн хүрээнд эхний жилийн сургалтын төлбөр 100 хувь тэтгэлгээр, дэлхийд зөвшөөрөгдсөн инженерийн диплом, эхний жил үнэгүй Хятад хэлний бэлтгэл, шалгалтгүй элсэж шууд инженерийн ангийн оюутан болно. Та дэлгэрэнгүй мэдээллийг 70110299, 88502411 утсаар авна уу.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 58
“СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД”   ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ  СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Говьсүмбэр аймгийн Математикийн багш нар Улсын математикийн 53-р олимпиад танилцаад ирлээ.

Сэтгэгдэлгүй