2018 оны 10 сарын 16 17:08 минут.

“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2017” тэмцээн зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон аймгийн ГХУСАЗСЗ-өөс Боловсрол соёл, урлагийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Тэмцээнийг жил бүр бага ангийн хүүхдүүдийн дунд 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн зохион байгуулдаг байсан бол энэ жил хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл, илүү олон хүүхдэд хүргэх зорилгоор жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулж 3-5 дугаар ангийн 800 орчим хүүхэд хамрагдлаа. Мөн Шивээговь суманд тоглолтоо үзүүлсэн нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг илүү өргөн цар хүрээтэйгээр хүүхдэд хүрсэнээрээ онцлог болж өнгөрлөө.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 164
Хөдөөгийн багш нарын спортын XV наадам амжилттай зохион байгуулагдлаа.
“ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.