2017 оны 12 сарын 15 20:21 минут.

“ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шивээ-Овоо ХХК, Цагдаагийн хэлтэстэй хамтран ахлах ангийн хүүхдүүдийн дунд Гэмт хэргээс урьдчилан тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнээр ахлах ангийн хүүхдүүд хуулийн мэдлэг, эрх, үүргийн талаарх мэдлэгийг олж авч мөн бусдадаа хуулийн тухай ойлголтыг өгснөөрөө ач холбогдолтой болж өнгөрлөө. Тэмцээний нэгдүгээр байранд Шивээговь сумын 3 дугаар сургуулийн 12а бүлгийн “Лардьма” баг, хоёрдугаар байранд Шивээговь сумын 3-р сургуулийн 12б ангийн “Мөрөөдөл” баг, гуравдугаар байранд 1-р сургуулийн 12а,б ангийн хамтарсан “Хурган чоно” баг тус тус орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 34
“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2017” тэмцээн зохион байгуулагдлаа.
БОРЖИГИН МОРИН ХУУР, УРТЫН ДУУНЫ БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сэтгэгдэлгүй