2017 оны 12 сарын 15 20:21 минут.

БОРЖИГИН МОРИН ХУУР, УРТЫН ДУУНЫ БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

          Боржигин уртын дуу, Боржигин морин хуурын  өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, ардын авьяастнуудыг алдаршуулж, өсвөр залуу үеийхэнд зааж сургах, сурталчилан таниулахад зорилгоор “Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан”-ыг 2017 оны 11 сарын 04ний өдөр зохион байгууллаа. Уралдаанд 5 аймгийн 17 сумын уртын дуучин, морин хуурчид, ардын авьяастан нийт 80 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид оролцсон.

Уралдааны ерөнхий шүүгчээр МУГЗ, Буриад улсын СГЗ, Боржигин чуулгын зөвлөх багш Д.Нацагдорж , МУ-ын гавьяат багш, СУИС-ын уртын дууны  багш Ц.Дэлгэр , Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дуучин Г.Дадьсүрэн нар шүүн явууллаа. Уралдааныг Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Боржигин чуулга, Сүмбэр сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан.

            Морин хуур 8-11 насны ангилалд

Тэргүүн байр – А.Хосшагай Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн сурагч

Дэд байр– Г.Нандинхүү Говьсүмбэр аймгийн 4-р сургуулийн сурагч

Гутгаар байр– Ш.Баттогтох Говьсүмбэр аймгийн 4-р сургуулийн сурагч

         Морин хуур 12-18 насны ангилалд

Тэргүүн байр – н.Мөнххүлэг Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн сурагч

Дэд байр– Г.Алтангэрэл Дорноговь аймгийн Дэлгэрэх

Гутгаар байр– Г.Нармандах Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн сурагч          

            Морин хуур насанд хүрэгчийн ангилалд

Тэргүүн байр – А.Доржпалам Дундговь аймгийн Дэрэн сумын ардын авьяастан

Дэд байр– С.Болдбаатар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ардын авьяастан

Гутгаар байр– Г.Арилд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ардын авьяастан

Тусгай байр – Д.Энхтулга Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн багш

Уртын дуу 8-11 насны ангилалд


Тэргүүн байр – Б.Түвшинсайхан Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн сурагч

Дэд байр– Э.Энхмаа Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн сурагч

Гутгаар байр– Б.Цэрэнцэцэг Дундговь аймгийн Баянжаргалан сумын сурагч

Уртын дуу 12-18 насны ангилалд

Тэргүүн байр – Б.Түвшинзаяа Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн сурагч

Дэд байр– Э.Дашжаргал Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн сурагч

Гутгаар байр– С.Болорчимэг Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын сурагч

Уртын дуу насанд хүрэгчийн ангилалд

Тэргүүн байр –Ч.Шинэбаяр Дундговь аймгийн Баянжаргалан сумын ардын авьяастан

Дэд байр– Д.Лхагвасүрэн Дундговь аймгийн Говь-угтаал сумын ардын авьяастан

Гутгаар байр- Ш.Өлзийбат Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ардын авьяастан

Тусгай байр –О.Алтанхүү Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ардын авьяастан  

Мартагдсан татлагыг сэргээн тоглосон ардын авьяастны төрөлд Дундговь аймгийн Баянжаргалан сумын ардын авьяастан Ж.Даваа

Мартагдсан дууг сэргээн дуулсан ардын авьяастны төрөлд Дундговь аймгийн Баянжаргалан сумын ардын Д.Төмөрсүх нар шалгарлаа.

   

 

  

                                                           

 

 

                                                                     

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 28
“ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа.
“БОРЖИГИН МОРИН ХУУР, УРТЫН ДУУНЫ ОНЦЛОГ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Сэтгэгдэлгүй