2017 оны 03 сарын 25 07:32 минут.

Мэргэжлийн зэрэг олгох

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ХЭЛБЭР

Журамд заасан хугацаанд Сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт болон багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн багшид “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгох, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлах тухай тушаал гаргана.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Шалгуур үзүүлэлтүүдээр тухайн багш өөрийн ажлаа үнэлээд үзүүлэлт бүрийг нотлох баримтыг зохих ёсоор албажуулан бүрдүүлж, хувийн өргөдлөө зэрэг хүчинтэй байх хугацаа дуусахаас 1 жилийн өмнө тухайн оны 1 дүгээр сард багтаан сургалтын байгууллагын захиргаанд гаргана. Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэрэг олгох талаар гаргасан захирал, эрхлэгчийн тушаал, “Заах аргач багш” зэрэг авсан багш нарын судалгаа, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар уламжлах багш нарын материалыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт тухайн оны 3 дугаар сард багтаан хүргүүлнэ. Боловсролын газар нь мэргэжлийн зэрэг олгох талаар гаргасан даргын тушаал, “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг авсан багш нарын судалгаа, Хавсралтын дагуу гаргаж, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар уламжлах багш нарын материалыг яам (эрх шилжсэн байгууллага)-нд тухайн оны 10 дугаар сард багтаан хүргүүлнэ.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлэх материалын нэр Материал бүрдүүлэхэд хаана хандах Материал бүрдүүлэхдээ авч очих баримт бичиг
1 1. М‎‎‎эргэжлийн зэрэг олгохыг хүссэн өргөдөл Өөрөө бичих
2 2. Сурагчдын сурлагын амжилтыг баталгаажуулсан баримт Сургууль, цэцэрлэгийн захиргаа
3 3. Багшийн бүтээлийн жагсаалт Сургууль, цэцэрлэгийн захиргаа Өөрт байгаа бүтээл
4 4. Илтгэл хэлэлцсэн хурлын баталгаажсан хөтөлбөр, илтгэлүүдийн эмхэтгэл Сургууль, цэцэрлэгийн захиргаа Өөрт байгаа баримт бичгүүд ( зөвлөх багшийн тохиолдолд зохиосон ном, гарын авлага, сурах бичгийн зохиогч, хэвлэлийн газар, хэвлэлийн компани, хэвлэсэн газар, хэвлэсэн он, ISBN зэргийг нотлох номны хавтас, эх)
5 5. Цуглуулсан багц цагийг тодорхойлох сертификатын баталгаажуулсан хуулбар Өөрт байгаа, аль нэг хувилан олшруулах газар Цуглуулсан багц цагийг тодорхойлох сертификат
6 6. Багшлах эрхийн болон мэргэжлийн зэрэг (мэргэжлийн зэрэгтэй бол)-ийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар Өөрт байгаа, Нотариатын газар Багшлах эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэх
7 7. Зохион байгуулсан сургалт, сурталчилгааны баталгаажсан хөтөлбөр тайлан, холбогдох байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тодорхойлолт Сургууль, цэцэрлэгийн захиргаа Өөрт байгаа баримт бичгүүд
8 8.   Онцгойлсон амжилтыг баталгаажуулсан баримт Өөрт байгаа, Нотариатын газар Өргөмжлөл, батламж, медаль гэх мэт (шагнал, төрийн одон медаль хамаарахгүй)
9 9. Цээж зураг Өөрт байгаа
  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 183
Анги дүйцүүлэн суралцуулахыг шийдвэрлэх
ЕБС, цэцэрлэгийн багш нарт багшлах эрх олгох

Сэтгэгдэлгүй