2018 оны 04 сарын 27 12:50 минут.

Говьсүмбэр аймгийн төлөөлөл “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоод ирлээ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хотод 2018.02.02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд оролцсон юм.

Уг зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуулиудын багш удирдах ажилтнуудаас бүрдсэн 20 хүн оролцож боловсролын системийн эрх зүй шинэчлэлд аймгийнхаа нийт багш ажилтнуудын санал, дуу хоолойг хүргэж салбар хуралдаануудад идэвхи санаачлагатай оролцлоо.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 127
Хөгжмийн эгшиг 2018 уралдааны удирдамж
МУБИС-н физик математикийн факультетийн декануудын нэрэмжит олимпиад 2018 онд  декан асан ДЭД ПРОФЕССОР  Я. ДОРЖСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ болж дүнгээ гаргалаа.

Сэтгэгдэлгүй