2018 оны 07 сарын 23 09:51 минут.

Боловсролын салбарын статистик мэдээ

Ерөнхий боловсролын сургууль

Суралцагч

2017-2018 оны хичээлийн жилд бага боловсролд 61 бүлэг 1802 суралцагч, суурь боловсролд 44 бүлэг 1091 суралцагч, бүрэн дунд боловсролд 20 бүлэг 507 суралцагч, нийт 125 бүлэг 3400 суралцагч байна. Нийт суралцагчийн 50,4% нь эмэгтэй, 1-р ангид шинээр элсэгчид 11,3%-ыг, 15,7% нь малчдын хүүхэд, 0,03%-ыг бүтэн өнчин, 0%-ыг асрамжлах хүнгүй, 0,07%-ыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тус тус эзэлж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал:

Аймгийн хэмжээнд 3, 4, 5-р сургууль дотуур байртай байна.

 

Багш, ажилчид

2017-2018 оны хичээлийн жилд  бага ангийн 61, дунд ангийн 78, ахлах ангийн 40, нийт үндсэн 179, цагийн 2, 87 ажилчид ажиллаж байна.  Нийт багш нарын 81,6%-ыг эмэгтэй эзэлж байна. 11,1% нь тэргүүлэх, 32,4% нь заах аргач зэрэгтэй байна.

 

Боловсролын  түвшингээр нь авч үзвэл: 6,8% нь магистр, 78,7% нь бакалавр, 15,4% нь дипломын боловсролтой байна

Насны ангиллаар нь авч үзвэл:

27% нь 30 хүртэлх насны, 36,7% нь 30-39 насны, 23.5% нь 40-49 насны, 13,2% нь 50-59 насны, 0,05% нь 60 болон түүнээс дээш настай байна.

 

Ажилласан жилээр нь авч үзвэл:

16,6% нь    1-4 дэх, % нь 6-9 дэх, 18,9% нь 11-15 дахь, 17,8% нь 16-20 дахь, 14,6% нь 21-25 дахь, 5,1% нь 25 болон түүнээс дээш жил ажиллаж байна.

 

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

22,9% нь  үндэсний , 1,6% нь орон нутгийн, 8,9% нь төрөлжсөн, 17,3% нь ажлын байран дахь сургалтанд хамрагдсан байна.

Цэцэрлэг

2017-2018 оны хичээлийн жилд улсын 5 цэцэрлэг, хувийн 5 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 1 хувийн цэцэрлэг шинээр нэмэгдсэн.

Яслид 2 бүлэг 33 , бага бүлэгт 11 бүлэг 447, дунд 6 бүлэг 320, ахлах 6 бүлэг 351, бэлтгэл 7 бүлэг 330, холимог 4 бүлэг 114 хүүхэд нийт 1595 хүүхэд 41 бүлэгт хамрагдаж байна. Үүнээс 48,5% нь эмэгтэй байна. Шинээр элссэн хүүхэд  26,8% -ийг эзэлж байна.

Улсын 5 цэцэрлэгээс гадна Хонгорхон-53 , Бүжинхэн бүл-78 , Буян-93, Олуулаа-56, Тунгаамал-43 нийт хувийн цэцэрлэгэт 320 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хувилбарт сургалт

Ээлжийн 1 бүлэг 25, нүүдлийн 4 бүлэг 117, явуулын багшийн сургалтанд хамрагдагчид 63 хүүхэд , нийт 205 хүүхэд 7 бүлэгт хамрагдаж байна. Үүнээс 51,7% нь эмэгтэй байна.

Багш, ажилчид

2017-2018 оны хичээлийн жилд үндсэн багш 44, үүнээс бүлгийн 39, дуу хөгжмийн 5 багш ажиллаж байна.

Мөн туслах багш 42, эрхлэгч 10, арга зүйч 2,  нягтлан бодогч 6, нярав 8, эмч 2, тогооч 18, сантехникч 1, үйлчлэгч 9, манаач 17, бусад 7  хүмүүс ажиллаж байна. Үндсэн багшийн 79,5% нь төрийн өмчит цэцэрлэгт байна.

Боловсролын түвшингээр нь авч үзвэл:  Үндсэн багшийн 84,9% нь бакалавр, 18,1% нь диплом, 4,5% нь бүрэн дунд боловсролтой байна. 13,6% нь тэргүүлэх, 30,4% нь заах аргач зэрэгтэй байна.

 

Мэргэжил дээшлүүлсэн байдал: Улсын цэцэрлэгийн 41 багшаас улсын хэмжээнд 11, бүсийн хэмжээнд 3, орон нутгийн хэмжээнд 27 багш мэргэжил дээшлүүлсэн байна.

Насны ангилалаар нь авч үзвэл: Үндсэн багш нарын 23,9 нь 29 хүртэлх, 23,9% нь 30-39 , 41,3% нь 40-49, 10,8% нь 50-59 насны байна.

Улсад ажилласан жилээр авч үзвэл: Үндсэн багшийн 21,7% нь 0-5, 21,7% нь 6-10, 21,7% нь 11-15, 13,04% нь 16-20, 10,8% нь 21-24, 10,8% нь 25 болон түүнээс дээш жил ажилласан байна.

 

 

 

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 99
Багшийн ёс зүйн дүрэм, ахмад багш нарын зөвлөх үйлчилгээний сургалтыг зохион байгууллаа
Ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Сорилго шалгалтуудыг зохион байгууллаа

Сэтгэгдэлгүй