2017 оны 07 сарын 24 22:41 минут.

2015 оны соёл урлагын статистик мэдээ

БОРЖИГИН ЧУУЛГА: 2015 онд 3 уран бүтээл шинээр туурвиж, 7,000.0 сая төгрөгийг зарцуулсан.

download-2

Өөрийн байраар 24, явуулаар 14 нийт 38 удаагийн тоглолт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан.

Өөрийн байраар 14292, явуулаар 7250, нийт давхардсан тоогоор 21542 үзэгчдэд үйлчилсэн байна. 2015 онд нийт 19274,8 мянган төгрөгийн өөрийн орлого бүрдүүлсэн. Өнгөрсөн онтой харьцуулбал 2142 үзэгчдээр өссөн үзүүлэлттэй байна.Урын санд нийт 30 уран бүтээл байна. Үүнээс Жүжиг 4, концерт 14, дуурь 1, бусад 10 байна.

АЙМГИЙН МУЗЕЙ: 233 хүүхэд, 0 гадаадын иргэн, 288 бусад нийт 1521 үзэгчдэд үйлчилсэн. Нийт 764 ширхэг үзмэртэй. Үнийн дүн 61939.3 мянган төгрөг. Шинээр нэмсэн үзмэр 29, үнийн дүн 2464,1 төгрөг. Өмнөх онтой харьцуулбал 237 үзэгчээр буурсан. Өөрийн орлого 496,2 мянган төгрөгийг бүрдүүлсэн.

download

НИЙТИЙН НОМЫН САН: Байнгын уншигчид-960, ирэсгэд -1370 нийт 14660 уншигчдад номын сангийн үйлчилгээ үзүүлсэн байна. Уншлагын танхимаар-17631 ном, гэрээр -913, Зөөврөөр-1556 нийт 20100 ширхэг ном хэвлэл олгосон. Өмнөх онтой хурьцуулбал 4959 уншигчидаар нэмэгдсэн байна. 2015 онд 701 ширхэг 8,798.98 төгрөгийн номоор фондоо баяжуулсан. 7079 ширхэг 54,587.93 төгрөгийн номын фондтой.

download-1

БАЯНТАЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВ: 105 удаагийн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, 6299 иргэдэд давхардсан тоогоор соёл, урлагийн үйлчилгээ үзүүлсэн.

ШИВЭЭГОВЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВ: 60 удаагийн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, 4906 иргэдэд давхардсан тоогоор соёл, урлагийн үйлчилгээ үзүүлсэн. Шивээговь сумын соёлын төв 406 үзэгчээр нэмэгдсэн бол, Баянтал сумын соёлын төвийн үзэгчдийн тоо 1379 буурсан байна.

download-3

Соёл, урлагийн салбарт ажиллагсадын мэдээлэл: Боржигин чуулга 56 ажилтантай. Үүнээс 25 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 14, Мэргэжлийн ажилчид 6, Уран бүтээлчид 36 байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 2, баклавр- 23, диплом- 4, тусгай дунд 2, бүрэн дунд -25. Үүнээс үзэхэд: ЗАА-н ажилчид 7, бүрэн дунд боловсролтой байхад уран бүтээлчид 16 байна. Музей 8 ажилтантай. Үүнээс 4 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 5, Мэргэжлийн ажилчид 3 байна.Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 2, баклавр- 3, диплом- 0, тусгай дунд 0, бүрэн дунд -3. Номын сан 10 ажилтантай. Үүнээс 6 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 5, Мэргэжлийн ажилчид 5 байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 0, баклавр- 5, диплом- 1, тусгай дунд 0, бүрэн дунд -2.ажилтантай. Соёлын төвүүд 10 ажилтантай. Үүнээс 6 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 3, Мэргэжлийн ажилчид 7 байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 1, баклавр- 7, диплом- 1, тусгай дунд 1, бүрэн дунд -0 ажилтантай байна..

Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 1, баклавр- 7, диплом- 1, тусгай дунд 1, бүрэн дунд -0 ажилтантай байна.

Насны ангиллаар нь авч үзвэл: 25 хүртэлх насны ажилчид 14, 26-35 насны ажилчид -33, 36-45 насны ажилчид 18, 46-55 насны ажилчид 12, 56-60 насны ажилтан 1, 60-иас дээш насны ажилчид 3 байна. Үүнээс үзэхэд 26-36 насны ажилчид 80%, 45-60 насны ажилчид 20%-ийг эзлэж байна.

2015 оны жилийн эцсийн соёл, урлагийн статистик мэдээгээр 5 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Соёл урлагийн салбарт нийт 84 ажилтан, албан хаагч, уран бүтээлчид ажиллаж байна. Боржигин чуулга 2015 онд 21542 мянга иргэдэд, Номын сан 14660 иргэдэд, музей 1521 иргэдэд, Баянтал сумын соёлын төв 6299 иргэдэд, Шивээговь сумын соёлын төв 4906 иргэдэд тус тус соёл урлагийн үйлчилгээ үзүүлсэн байна.

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 240
Боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох
Сүмбэр сумын Лаборатори 5-р сургууль

Сэтгэгдэлгүй