2017 оны 04 сарын 29 13:25 минут.

Шивээговь сумын соёлын төв

11

ШИВЭЭГОВЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Шивээговь сумын соёлын төв нь 2002 оны 05 сарын 24ны өдөр байгуулагдсан. Алсын хараа: Ардын уламжлалт соёл, урлагийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлж, оюуны сэтгэлгээний чадавхийг нэмэгдүүлэх, ажлын байрны тав тухтай орчинг бүрдүүлж, уламжлалт язгуур урлагийг өвлөн сэргээж, хадгалан хамгаалах, дээдлэн дэлгэрүүлэх, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй болсноор олон түмний  таашаалыг хангахуйц уран бүтээлийг иж бүрнээр хүртээмжтэй, чанартай түргэн шуурхай хүргэнэ.

Эрхэм зорилго: Монгол улсын соёлын тухай хууль тогтоомж, соёлын бодлого, үндэсний хөтөлбөрүүд бусад хууль тогтоомж болон холбогдох дээд шатны байгууллагуудтай хийсэн үр дүнгийн гэрээг биелүүлж, соёлыг өргөн утгаар нь ойлгож, түүнийг нийгэм, эдийн засгийн бусад салбартай нягт холбох, үзэгч олон түмний талархалыг хүлээх урлаг, соёлын үйлчилгээний хүрээг өргөжүүлэхэд оршино.

12 13 Соёлын төв нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  2004 оноос  ЗДТГ-ын  зүүн жигүүрийн өрөөнүүдийг нэгтгэн засварлаж үйл ажиллагаагаа явуулж байна. 150 хүний багтаамжтай үзмэрийн заалтай, мөн орон нутаг судлах танхим, номын сан гэсэн 3 танхимаар иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлдэг. Номын сан нь алсын фонддоо 5397 номтой ойрын фонддоо 2118 номтой.  Уншигчид гэрээр болон уншлагын танхимд  ном авч үйлчлүүлж байна. Аймгийн нийтийн номын сантай хамтран соёлын явуулын үйлчигээгээр хөдөөгийн малчдад явуулын номын сангаар үйлчилж, тэднийг номтой нөхөрлөх бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 240
3-р сарын мэдээ
2015 оны 5-р сарын мэдээ

Сэтгэгдэлгүй