2017 оны 04 сарын 29 13:26 минут.

БАЯНТАЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

БАЯНТАЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА


logooobayntalsoylintuw

Баянтал сумын соёлын төв нь 2006 оны 01 сарын 01 ний өдөр 2 хүний орон тоотойгоор байгуулагдсан одоогын байдлаар Эрхлэгч, Дуучин,хөгжимчин, номын санч нярав- үйлчлэгч гэсэн орон тоотой концертын танхим, орон нутаг судлах танхим, сургалтын танхим, нийтийн номын сан зэрэг 4 танхимтайгаар соёл урлагийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 2010 оноос эхлэн хүүхэд, залуучууд, ахмад гэсэн 3 үеийн төлөөлөл оролцсон 9 сайн дурын идэвхтэн гишүүнтэй болж байна. Мөн 3 малчин өрхтэй шифийн харилцаатай тогтоон нүүдлийн номын сан хариуцсан гэрээт 2 номын санчтай үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа:

Сум орон нутгийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй, үйлчилгээний хүртээмж, чанар нь тогтвортой өсөх хандлагатай соёл, урлагийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэх.

Эрхэм зорилго:

Иргэдийн соёл урлагийн ерөнхий түвшинг дээшлүүлэх, уран сайхан, гоо зүйн боловсрол хүмүүжил олгох, мэдрэмж, авъяас чадварыг хөгжүүлэх, бүтээх хадгалах, хамгаалах, судлах, суртаглчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулхад оршино.

КОНЦЕРТЫН ТАНХИМ

 
bayntalsoylajilchid

150 үзэгчийн суудалтай хөгжим техник хэрэгсэлээр бүрэн хангагдсан. Нийтээр тэмдэглэдэг баяр ёслол, албан байгууллага аж ахуй нэгж, хувь хүмүүсийн захиалгаар концерт цэнгүүн, баяр ёслолын арга хэмжээ, соёл урлагийн тэмцээн уралдаан үр дүнтэй зохион байгуулдаг. Долоо хоног бүрийн 5 өдөр нийтийн цэнгүүн зохион байгуулж хэвшүүлсэн.

ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ

Орон нутаг судлах танхим өөрийн орон нутгийг иргэдэд таниулан сурталчлах зорилгоор 2009 онд байгуулагдсан. Иргэдийн гар дээр байгаа түүх соёлын дурсгалт зүйл, Монгол ардын тоглоом, наадгай, орон нутаг, байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийг сурталчлан явуулын болон суурин үзэсгэлэн зохион байгуулж иргэдийн хүртээл болгодог. Жич: Боржигин ахуй үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай түүх соёлын дурсгалт газруудыг сурталчлах, сэргээн засварлах, хадгалах, хамгаалах, судлах, бүртгэлжүүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой танин мэдэхүйн бүхий л төрлийн ажлыг зохион байгуулдаг.

 

НОМЫН САН

 
bayntalnoiminsanНийтийн номын сан нь 2009 онд байгуулагдсан уншилгын танхим,  фондын өрөөтэй танхимаар  10 хүнд зэрэг  үйлчлэх боломжтой, анх 2 ширхэг номтойгоор  эхэлж байсан. 12000 гаруй  номын фондтой. Гэрээр, зөөврийн ,танхимаар, цахим, нүүдлийн номын сан гэсэн үйлчилгээний төрөлүүдийг үйлчилгээндээ нэвтэрүүлсэн. 2010 онд “Тогтвортой амжиргаа II” төслөөр фондын өрөөг стандартын дагуу тохижуулсан. Иргэд хөдөлмөрчдийн чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх, номтой нөхөрлөх боломжыг иргэдэд олгох зорилгоор  Номын сайн нөхөр, идэвхтэн уншигч, ховор ном сударын аян, үзэсгэлэн,  бичиг үсгийн баяр зэрэг ажлуудыг  календарьчилсан төлөвлөгөөний  дагуу зохион байгуулдаг.

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 330
2016 оны 2-р сарын мэдээ
Төрөөс баримтлах соёлын бодлого

Сэтгэгдэлгүй