2017 оны 07 сарын 21 04:37 минут.

Зүүн бүсийн математикийн олимпиад боллоо

А.Батмөнх агсны нэрэмжит Зүүн бүсийн математикийн олимпиадыг Монголын математикийн олимпиадын хороо, аймгийн ЗДТГазар, А.Батмөнх сан, 1983, 1987 оны төгсөгчидтэй хамтран 2016 оны 10 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгууллаа. Уг олимпиадыг 2-12 дугаар анги, математикийн багш, бага ангийн багшийн ангилалд тус тус зохион байгуулсан ба Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь аймаг, Багануур дүүргийн нийт 222 сурагч, 31 багш оролцож оюун ухаан, эрдэм чадвараа сорилоо.

2

Ангилал тус бүрд эхний гурван байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Багийн дүнгээр Сүхбаатар аймаг тэргүүн байр эзлэж “Цом” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бол Говьсүмбэр аймаг багшийн ангилалд 3 медаль, сурагчдын ангилалд 8 медаль хүртсэн амжилт гаргалаа. Ахлах ангийн ангилалд тэргүүлсэн сурагчидыг Улсын олимпиадад оролцох эрх олгосон байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 349
Соёлын өвийг хамгаалах тухай хууль
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам – А/287

Сэтгэгдэлгүй