2017 оны 04 сарын 26 07:22 минут.

Түүхэн товчоо

Байгууллагын түүхэн товчоо

Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээ-Говь сум, Нийслэлийн Баянтал хороог нэгтгэж 1991 оны 7 сараас Чойр хот байгуулагдсан юм.

Чойр хот байгуулагдсантай холбоотойгоор боловсролын хэлтэс нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар нь Б. Заяат, 1993 оноос Чойр хотын судалгаа арга зүй төв нэртэйгээр шинэчлэн байгуулагдаж  захирлаар нь М. Энхтуяа,       1995 оноос боловсрол төв нэртэйгээр шинэчлэн байгуулагдаж захирлаар нь Ж. Уртнасан /1995-1999/,                       Х. Баяржаргал /1999-02-08 сар/, Х. Санжмятав /1999-2001/, Ц. Уранчимэг /2001-2005/, Л. Уранчимэг /2005-2010/, АЗургаанжин /2010-2013/, Боловсролын газрын даргаар Д.Пүрэвцэцэг /2013-2014/, Боловсрол, соёлын газрын даргаар /2014 оны 11 сараас-2015 оны 07 сар / Б.Ганбаяр,  /2015 оны 7 сараас 9 сар хүртэл/  Г.Анхбаатар, /2015 оны 09 сараас-2016 оны 06 сар/ Э.Бямбасүрэн, /2016 оны 06 сараас-2016 оны 10 сар/ С.Энх-Амгалан, Боловсрол,соёл,урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 10 сараас Э.Мөнхзул  ажиллаж байна.

Түүхэн товчоо: 1993 оноос Чойр хотын судалгаа арга зүй төв нэртэйгээр шинэчлэгдэн, 1995 оноос боловсрол төв, 2003 оноос боловсролын, соёлын газар, 2013 оноос Боловсролын газар, 2015 оны 02 сарын 04 өдрөөс  Боловсрол, соёлын газар, 2016 оны 09 сарын 12 сараас Боловсрол, соёл,урлагийн газар болж  болон  ажиллагаагаа явуулж байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 264
Эрхэм зорилго, зорилт

Сэтгэгдэлгүй