Говьсүмбэр аймгийн 1-4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа. “Сургалтын хөтөлбөрт үнэлгээний шалгуурыг тусгах, үнэлгээ хийх арга аргачлал”, Анги удирдсан багшийн анхаарах асуудал” сэдэвт сургалтыг БШУГ-ын хахлах мэргэжилтэн С.Энх-Амгалан, хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэн Б.Соёл-Эрдэнэ, 3-р сургуулийн сургалтын менежер Ж.Баярцэцэг  нар зохион байгууллаа.  Сургалтанд бага дундын 1-4 жил ажллаж буй 60 багш хамрагдлаа.
МУ-ын зөвлөх багш Ч.Жавзансүрэн М.Хандсүрэн, тэргүүлэх зэрэгтэй Ч.Буяннэмэх, Ч.Рэнчинмядаг, Л.Удвал, заах аргач зэрэгтэй З.Байгалцэцэг, А.Уранчимэг, Д.Нарантуяа нар нийт 8 цагийн хичээл зааж, туршлагаа түгээн дэлгэрүүллээ.
Сургалтанд идэвхтэй оролцсон нийт залуу багш нартаа ажлын амжилт хүсье