БШУГ -ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой анхаарах асуудал, зөвлөмж өгөв.

БШУГ- ын үйл ажиллагаа, сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотой анхаарах асуудал, боловсролын төсвийн шинэчлэлийн талаар сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөлд танилцуулав.

Говьсүмбэр аймгийн “Хэлний Бодлогын Салбар Зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцууллаа

Говьсүмбэр аймгийн “Хэлний Бодлогын Салбар Зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцууллаа. Хуралд ХБСЗөвлөлийн дарга Г.Батзам, нарийн бичгийн дарга А.Зургаанжин, гишүүд МУГБ Н.Түмэн-Өлзий, Т.Болдбаатар, Л.Лоохууз, Э.Олонцэцэг, Б.Цэвэлсүрэн, Б.Энхтөр, Б.Пүрэвцэцэг нар оролцож 2021 онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн танилцуулав. Хэлний Бодлогын Салбар Зөвлөлийн ажил “амжилттай” үнэлэгдэж, цаашид хийх ажлын саналуудаа нэгтгэлээ. 2025 оноос төрийн албан бичиг хөтлөлт, хос бичигт шилжихтэй холбогдуулан монгол бичгийн сургалтыг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөв. Хэлний Бодлого Салбар Зөвлөлийн 2021 онд төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ЕБ-ын 5-р сургуулийн МХУЗ багш Э.Олонцэцэг багшийн “Монгол бичгээ шамдан сурцгаая”гарын авлагын нээлт боллоо. Тус номыг ХБСЗөвлөлөөс 1000 ширхэгийг хэвлүүлэн байгууллага албан хаагчдад тараан үндэсний бичгээ сурах үйлсийг дэмжих зорилготой юм.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.2022.01.12
6 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгууллаа

“Хүмүүжлийн эерэг арга “орон нутгийн сургагч багш бэлтгэх 3 дахь шатны сургалтыг 5 дугаар цэцэрлэгийн сургагч багш нар амжилттай зохион байгууллаа.2021.01.13
  Хүүхдийг бага наснаас нь хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлье.
Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол.