Archive for month: 2 сар, 2020
Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн ЗАРЛИГ гарлаа
/0 Comments/Ангилал: Мэдээ мэдээлэл /Нийтэлсэн: EducationМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:
“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
- Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:
1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх;
1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.
2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.
Эх сурвалж: http://gogo.mn/r/8dqdj?fbclid=IwAR3d5XELeeRomP3-AAruwOEOqXYHaSfg4-xLNmgPWh8j6wdVHXTU4oPp0bo сайтаас хуулбарлав.
Улсын онцгой комиссын даргын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 2020 оны 02 сарын 13-ны өдрийн тушаал гарлаа
/0 Comments/Ангилал: Мэдээ мэдээлэл /Нийтэлсэн: Education
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 02 сарын 10-наас 4 сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 03 сарын 16-ны 18:00 хүртэл явагдана. Монгол хэл бичгийн шалгалт 03 сарын 28-ны өдөр зохион байгуулагдана.
2020 оны Шилдэг илтгэл шалгаруулах Эрдэм шинжилгээний бага хурал
/0 Comments/Ангилал: Илтгэх ур чадвар, Сайн туршлага, Технологийн сан /Нийтэлсэн: Education2020 оны Шилдэг илтгэл шалгаруулах Эрдэм шинжилгээний бага хуралд сургууль цэцэрлэгийн 17 илтгэлийн бичвэрээс 9 шилдэг уншигдлаа.
1-р байранд Шивээговь сумын багш Ж.Баярцэцэг, 2-р байранд 1-р сургуулийн багш Ч.Энхсүх 3-р байранд Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн багш Батчимэг нар шалгарлаа. Улсын уралдаанд оролцох Ж.Баярцэцэг багшдаа амжилт хүсье
БСУГ-2020.01.21
ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээлэл хийлээ 02.10
/0 Comments/Ангилал: Мэдээ мэдээлэл /Нийтэлсэн: EducationЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээлэл хийлээ 02.10
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл
“Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдсон. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаныхан болон эрүүл мэндийн байгууллагууд тус газарт бэлэн байдалд ажиллаа. Гэхдээ Халиун нь манай улсын хилээс 120 км-ын зайд оршдог. Мөн дэлхийн нэлээд хэдэн оронд буюу Герман, Сингапур гэх мэт оронд шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээр хүнд халдсан тохиолдлууд илэрсэн. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт онцын ажилгүй бол зорчихгүй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Хэрвээ зорчсон тохиолдолд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж байхыг хүсье.
Мөн Эрээн хот бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна” гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна.
Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлыг харахад, голомттой бүс нутагт аяласан өгүүлэмжтэй байгаа юм. Харин Сингапурт бүртгэгдсэн тохиолдол нь тодорхойгүй бөгөөд тархалт хүн амын дунд хурдацтай байгаа учраас тус улс нь аюулын зэргээ улбар шар болгосон. Тиймээс ДЭМБ-аас манай урд хөршөөс бусад улс оронд гарсан шинэ коронавирусийн халдварын тархалтыг хянаж, судалж байна” гэв.
ХӨСҮТ–ийн захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдаж хянагдсан. Харин Өвөрхангай аймагт тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэхүү иргэнд А хүрээний H3N2 вирус илэрсэн. Сөүл-Улаанбаатарын чиглэлд явсан өгүүлэмжтэй хүний хариу мөн сөрөг гарсан. Энэ сарын 9-нд тусгаарлагдсан Хөх хотоос Улаанбаатарт ирсэн иргэнээс мөн л А хүрээний H3N2 вирус илэрсэн.
Одоогоор ХӨСҮТ-д Уханиас ирэн оюутнууд хянагдаж байна. Бид тусгаарлагдаад байсан, шинжилгээ нь сөрөг гарсан иргэдэд зөвөлгөө өгөөд гаргаж байна. Манай улс маш өндөр эрсдэлтэй, чухал үед байна. Тиймээс хамгийн гол нь улам хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал. Монголын хууль гурав хоног байж болохгүй. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайхан санаачлага гаргасныг бүгд мэдсэн. Хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй гэсэн албан ёсны шийдвэр гаргавал хүн бүхэнд хэрэгтэй. Энэхүү шийдвэр гарчих юм бол иргэд их шулуудна. Хятад улс цагаан сар хийсэнтэй холбоотой алдаа болсон гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Тиймээс анхаарч ажиллах нь зүйтэй” гэлээ.
Эх сурвалж: https://www.mohs.mn/news/4247 САЙТААС ХУУЛБАРЛАВ.
Цагаан сар тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд тавьж, шийдвэр гаргуулна
/0 Comments/Ангилал: Мэдээ мэдээлэл /Нийтэлсэн: EducationШинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс цаг гаруй хугацаанд хуралдаж, дөнгөж сая дараах шийдвэрийг гаргалаа.
- Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтанд тавьж, шийдвэр гаргуулна.
- Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс хүн амыг урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн болон бусад салбарт, төрийн байгууллагын алба хаагчдад нэн хэрэгтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтлийн бодис худалдан авах нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгох үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт БНХАУ-д зорчоод гуравдагч орноор дамжин Монголд ирж буй хүмүүст онцгой анхаарал хандуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах. Мөн коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Асралт мед”, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг тусгайлан бэлтгэж, бэлэн байдлыг хангаж ажиллуулах. Хилийн бүсэд байрлах Замын-Үүдийн 100 ортой, Сайншандын 50 ортой эмнэлгийн барилгын ажил дууссан ч, гэрээ байгуулаагүй, төсөвт тусгагдсан санхүүжилтийг олгоогүй ашиглалтад хүлээж аваагүй байгаа. Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, улсын хилээр нэвтэрч байгаа хүмүүсээс өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд түр тусгаарлах зорилгоор дээрх эмнэлгүүдийн гэрээг байгуулж, төсөвт тусгагдсан санхүүжилтийг олгож, Улсын онцгой комисст танилцуулах.
- Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгох нь. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт, Ганц мод, Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтуудаар уул уурхайн түүхий эд тээвэрлэлтийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргах хүсэлтийг нутгийн иргэд, тээвэрлэгчдээс Улсын онцгой комисст ирүүлсэн тул 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл нүүрс тээвэрлэлтийг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажиллах.
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу Цэргийн оёдлын үйлдвэр, ХХЕГ-ын 285 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт амны хаалт оёж нийлүүлэх ажлыг зохион байгуулах, нэмэгдүүлэх үүрэг өгөв.
- Аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Онцгой комиссын дарга нарт аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах. Цэцэрлэг, сургуулийн ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цайны зардлыг байгууллагын төсвөөр тооцож, хэмнэгдсэн зардлыг ажилтны илүү, цагийн нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, ариутгал халдваргүйтлийн зардалд шилжүүлэх замаар төсвийн эдийн засгийн ангилалд зохицуулалт хийж, санхүүжүүлэхийг үүрэг болголоо.
Цахим хичээл
/0 Comments/Ангилал: Мэдээ мэдээлэл /Нийтэлсэн: Education2020.2.3-ны өдрөөс 02 сарын 14-ны өдрийг дуустал ТВ-ийн сувгуудаар хуваарийн дагуу теле хичээл явна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ теле хичээлдээ оролцоход хяналт тавьж, суралцах үйлийг нь дэмжээрэй.
Харъяа байгууллагууд
Хуудсууд
Мэдээний ангилал
- Ажилчдын мэдээлэл
- Ажлын байрны зар
- Албаны харилцах утас
- Албаны цахим хаяг
- Ангилагдаагүй
- АТТ
- Аудитын дүгнэлт
- Батлагдсан төсөв
- Биеийн тамир
- Биологи
- Боловсрол
- Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр
- Гадаад хэл
- Дуу хөгжим
- Дүрэм журам
- Дээд байгууллагын тогтоол шийдвэр
- Ерөнхий боловсролын сургууль
- Зарлал
- Ил тод байдал
- Илтгэх ур чадвар, Сайн туршлага
- Математик
- Мэдээ мэдээлэл
- Насан туршийн боловсрол
- Нийгмийн ухаан
- Олимпиад, уралдаан тэмцээн
- Онцлох
- Санхүүгийн тайлан
- Статистик мэдээ /боловсрол/
- Стратегийн төлөвлөгөө
- Сул орон тоо
- Сургуулийн өмнөх боловсрол
- Тайлан
- Танилцуулга
- Технологийн сан
- Төлөвлөгөө
- Төсвийн гүйцэтгэлийн мэдээ
- Төсөв санхүүгийн ил тод байдал
- Тушаал
- Үйл ажиллагааны ил тод байдал
- Үйлчилгээ
- Хамтын ажиллагаа
- Хими
- Хичээл сургалт
- Хөрөнгө оруулалт
- Худалдан авах ажиллагааны ил тод байдал
- Хууль
- Хууль, эрх зүй
- Хүний нөөцийн ил тод байдал
- Хяналт шинжилгээ уналгээний дүн
- Цаг үеийн мэдээ
- ЭЕШ
- Эх хэл
Архив
- 8 сар 2024
- 7 сар 2024
- 6 сар 2024
- 5 сар 2024
- 4 сар 2024
- 3 сар 2024
- 2 сар 2024
- 1 сар 2024
- 12 сар 2023
- 11 сар 2023
- 10 сар 2023
- 9 сар 2023
- 8 сар 2023
- 7 сар 2023
- 6 сар 2023
- 5 сар 2023
- 4 сар 2023
- 3 сар 2023
- 2 сар 2023
- 1 сар 2023
- 12 сар 2022
- 11 сар 2022
- 10 сар 2022
- 9 сар 2022
- 8 сар 2022
- 7 сар 2022
- 6 сар 2022
- 5 сар 2022
- 4 сар 2022
- 3 сар 2022
- 2 сар 2022
- 12 сар 2021
- 10 сар 2021
- 9 сар 2021
- 6 сар 2021
- 5 сар 2021
- 4 сар 2021
- 3 сар 2021
- 2 сар 2021
- 12 сар 2020
- 6 сар 2020
- 5 сар 2020
- 3 сар 2020
- 2 сар 2020
- 12 сар 2019
- 11 сар 2019
- 10 сар 2019
- 9 сар 2019
- 7 сар 2019
- 6 сар 2019
- 4 сар 2019
- 1 сар 2019
- 11 сар 2018
- 9 сар 2018
- 6 сар 2018
- 5 сар 2018
- 4 сар 2018
- 2 сар 2018
- 1 сар 2018
- 12 сар 2017
- 11 сар 2017
- 10 сар 2017
- 8 сар 2017
- 7 сар 2017
- 6 сар 2017
- 5 сар 2017
- 4 сар 2017
- 3 сар 2017
- 2 сар 2017
- 1 сар 2017
- 12 сар 2016
- 11 сар 2016
- 10 сар 2016