БШУГ -ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой анхаарах асуудал, зөвлөмж өгөв.

БШУГ- ын үйл ажиллагаа, сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотой анхаарах асуудал, боловсролын төсвийн шинэчлэлийн талаар сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөлд танилцуулав.

Хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгууллаа

“Хүмүүжлийн эерэг арга “орон нутгийн сургагч багш бэлтгэх 3 дахь шатны сургалтыг 5 дугаар цэцэрлэгийн сургагч багш нар амжилттай зохион байгууллаа.2021.01.13
  Хүүхдийг бага наснаас нь хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлье.
Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол.

Мэргэжил дээшлүүлэх сургалтууд

1-р ангийн багш нарт авиан дуудлага заах арга зүйн сургалтанд 17 багш, 1-5 дахь жилдээ ажиллаж буй залуу багш нарын сургалтанд 70 багш

Монгол бичгийн анхан шатны сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулсан.

 

МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татах [180.30 KB]

Харилцаа, ёс зүй, хандлага сэдэвт сургалт явагдлаа

2019оны 11 сарын 30нд 13,30 цагт 5-р сургууль дээр “ХАРИЛЦАА ЁС ҮЙ ХАНДЛАГА” сэдэвт сургалт, лекцийг Удирдлагын академийн багш доктор Нарантуяа уншлаа. Лекцэд сургууль, цэцэрлэг 120 гаруй багш, удирдлага оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нар туршлага судлаад ирлээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ БАГШ НАР ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ.
Говьсүмбэр аймгийн сургууль цэцэрлэгүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг захирал, эрхлэгч ,багш нийт 18 хүн 2019 оны 11-р сарын 21-22 өдрүүдэд Улаанбаатар хотноо туршлага судлаж , сургалтанд хамрагдаж ирсэн байна . Уг ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулан сургуулийн захирал, багш нар 70-р сургуулийн үйл ажиллагаа, цэцэрлэгийн эрхлэгч ,багш нар 186-р цэцэрлэгийн үйл ажиллагааг судлан туршлага судалсан байна .
“ Энэрлийн түүчээ” ТББ-ын сургалтын төвийн 1өдрийн сургалтаар :

1.Тэгш хамруулалт гэж юу вэ?,
2. Тэгш хамруулах боловсролын тухай ойлголт,
3. Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?
4. Хөгжлийн бэрхшээлийн төрөл ,түүний онцлог шинж,дэмжих арга зүй
5. Тэгш хамруулах арга зүй
6. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах зэрэг ойлголтыг авсан байна .

    

 

Орон нутгийн шинжээч багш бэлтгэх сургалт явагдлаа

Цахим журнал хөтлөх зааварчилгаа сургалт явууллаа

2019 оны 11 сарын 21-ны өдөр БСУГ-ын цахим хурлын танхимд “БСШУСЯ-ны сайдын 2019 оны 08 сарын 12-ны А/499 тушаалын дагуу ерөнхий боловсролын сургалтад цахим журнал хөтлөх талаар зааварчилгаа сургалт”-ыг ерөнхий боловсролын 5 сургуулийн 11 менежер өгсөн. Сургалтаар цахим журнал хөтлөхөд ямар алхамаар гүйцэтгэх вэ, менежер, багшийн хөтлөх цахим бичиг баримтыг сурч авсан.

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх дүгнэх журмын сургалт зохион байгуулагдлаа.

2019 оны 11 сарын 19-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх дүгнэх журмын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд байгууллагын 8 албан хаагчид бүрэн хамрагдлаа.

Угийн бичиг хөтлөх сургалт зохион байгуулагдлаа

2019 оны 11 сарын 13-ны өдөр Угийн бичиг хөтлөх зааварчилгаа сургалтыг 5-р сургуулийн захирал О.Одгэрэлээс авлаа. Сургалтанд байгууллагын 8 албан хаагчид бүрэн хамрагдаж, угийн бичгээ хөтөлж эхэллээ.