Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр байрны их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр хийхээр болж гэрээнд гарын үсэг зурлаа
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай аймагт айлчилж, Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр байрны их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр хийлгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр 2013 онд Шивээговь сумын эмнэлэг, 2015 онд Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн спорт заалны их засвар, 2016-2017 онд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байрны их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока айлчлалын үеэр Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байр, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах 10 мВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станцын ажлуудтай танилцлаа.
Сэтгэгдэл үлдээх
....................................................Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.