БШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа.
Говьсүмбэр аймаг ерөнхий боловсролын 5 сургууль, 10 цэцэрлэг, 1 политехник коллежтой. ЕБС-д 4 мянга гаруй сурагч , цэцэрлэгт 1500 орчим хүүхэд, политехник коллежид 461 оюутан суралцаж байна. Аймгийн хэмжээд боловсролын салбарт 3 барилга ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо сүүлийн гурван жил тасралтгүй өссөн байна. Мөн чанарын үнэлгээний үзүүлэлт улсын дундаж хэмжээнд байдаг аймаг юм. Сурлагын амжилтаа тогтмол сайжруулахын тулд орон нутгийн удирдлагууд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болохоо танилцуулж байлаа.




