Статистик тоон мэдээлэл

Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр байрны их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр хийхээр болж гэрээнд гарын үсэг зурлаа

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай аймагт айлчилж, Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр байрны их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр хийлгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр 2013 онд Шивээговь сумын эмнэлэг, 2015 онд Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн спорт заалны их засвар, 2016-2017 онд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байрны их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока айлчлалын үеэр Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байр, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах 10 мВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станцын ажлуудтай танилцлаа.

Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ

Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн барилгын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Веритас глобал ХХК шалгарч, гэрээг байгуулан ажлыг эхлүүлээд байна. Цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга 2020 оны 08 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.