Говьсүмбэр аймгийн “Хэлний Бодлогын Салбар Зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцууллаа

Говьсүмбэр аймгийн “Хэлний Бодлогын Салбар Зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцууллаа. Хуралд ХБСЗөвлөлийн дарга Г.Батзам, нарийн бичгийн дарга А.Зургаанжин, гишүүд МУГБ Н.Түмэн-Өлзий, Т.Болдбаатар, Л.Лоохууз, Э.Олонцэцэг, Б.Цэвэлсүрэн, Б.Энхтөр, Б.Пүрэвцэцэг нар оролцож 2021 онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн танилцуулав. Хэлний Бодлогын Салбар Зөвлөлийн ажил “амжилттай” үнэлэгдэж, цаашид хийх ажлын саналуудаа нэгтгэлээ. 2025 оноос төрийн албан бичиг хөтлөлт, хос бичигт шилжихтэй холбогдуулан монгол бичгийн сургалтыг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөв. Хэлний Бодлого Салбар Зөвлөлийн 2021 онд төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ЕБ-ын 5-р сургуулийн МХУЗ багш Э.Олонцэцэг багшийн “Монгол бичгээ шамдан сурцгаая”гарын авлагын нээлт боллоо. Тус номыг ХБСЗөвлөлөөс 1000 ширхэгийг хэвлүүлэн байгууллага албан хаагчдад тараан үндэсний бичгээ сурах үйлсийг дэмжих зорилготой юм.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.2022.01.12
6 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно
0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.