Говьсүмбэр аймгийн Математикийн багш нар Улсын математикийн 53-р олимпиад танилцаад ирлээ.

2016-2017 оны хичээлийн жилийн Математикийн олимпиад Анхдагч түмний өлгий Булган аймагт Монгол улсын гавъяат багш, Доктор, Профессор Дамбын Шагдар агсаны нэрэмжит болон зохион байгуулагдлаа. Аймгийн засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтсийн дэмжлэгтэйгээр Математикийн багш нар улсын олимпиад хэрхэн зоаион байгуулагддаг талаар туршлага судлаад ирлээ. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 42 баг, 162 сурагч, 66 багш, нийт 228 оролцогч оролцож шилдгүүдээ шалгарууллаа.

9 дүгээр ангийн төрөлд:
1-р байр, алтан медаль: О.Мишээл – УБ Шинэ Монгол сургууль
2-р байр, мөнгөн медаль: Д.Чингүүн – УБ 1-р сургууль, Ш.Билэгжаргал – УБ 11-р сургууль, А.Алтансүх – УБ 11-р сургууль
3-р байр, хүрэл медаль: А.Нямдаваа – УБ Сант сургууль, А.Пүрэвзаяа – УБ Олонлог

10 дугаар ангийн төрөлд:
1-р байр, алтан медаль: Б.Батмэнд – УБ 1-р сургууль
2-р байр, мөнгөн медаль: Ц.Ганхөлөг – УБ Сант сургууль, С.Арманбек – УБ Эмпати
3-р байр, хүрэл медаль: Н.Бямбасүрэн – УБ 1-р сургууль, Г.Батбуян – УБ Олонлог, Б.Цог – УБ Сант сургууль

11 дүгээр ангийн төрөлд:
1-р байр, алтан медаль: Х.Санжаахүү – УБ Эмпати
2-р байр, мөнгөн медаль: М.Лханаажав – УБ Олонлог сургууль
3-р байр, хүрэл медаль: Б.Нурсауле- УБ 11-р сургууль, Р.Амударь– УБ Олонлог сургууль, Б.Долгормаа – УБ Олонлог сургууль, А.Билэгжаргал – УБ 11-р сургууль

12 дугаар ангийн төрөлд:
1-р байр, алтан медаль: Г.Өнөржаргал – УБ 11-р сургууль
2-р байр, мөнгөн медаль: Д.Алтангэрэл – УБ Эмпати, С.Цэнд-Аюуш – УБ Эмпати
3-р байр, хүрэл медаль: Г.Амарсанаа – УБ 11-р сургууль, Б.Ганхуяг – УБ 11-р сургууль, Н.Эрхэс – УБ Оюунлаг сургууль

Бага ангийн багш төрөлд:
1-р байр, алтан медаль: М.Отгонжаргал – УБ 1-р сургууль
2-р байр, мөнгөн медаль: П.Чимэг – УБ Олонлог
3-р байр, хүрэл медаль: Б.Жаргалсүрэн – УБ, Орчлон сургууль, М.Чинчимэг – УБ, Олонлог сургууль

Дунд ангийн багш төрөлд:
1-р байр, алтан медаль: М.Батбилэг – УБ Орчлон сургууль
2-р байр, мөнгөн медаль: Б.Ганбат – УБ Эмпати
3-р байр, хүрэл медаль: Б.Зоригтбаатар – Хөвсгөл

“Цонхлон сан” ивээн тэтгэгчийн шагналаар:
Шилдэг багш: Мягмарын Батбилэг /УБ Орчлон сургууль/
Шилдэг сургууль: УБ хотын Нэгдүгээр сургууль
Нэрэмжит шагналаар: Амгалангийн Учрал-Эрдэнэ /Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч/
Нэрэмжит шагналаар: Батболдын Батсамбуу /Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сумын 9 дүгээр ангийн сурагч/ нар тус тус шалгарсан байна.

Багийн дүнгээр:
1-р байр: Улаанбаатар хотын баг
2-р байр: Хөвсгөл, Архангай аймгийн 2 дугаар багууд
3-р байр: Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн 1 дүгээр багууд эзлэн манай аймаг 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн дүнгээр 12 дугаар байрт орлоо.

Манай аймгийн хувьд Бага ангийн багшийн төрөлд Ц.Нарангэрэл, Дунд ангийн багшийн төрөлд Г.Байгалмаа, 9-р ангийн төрөлд О.Намуундарь, 10-р ангийн төрөлд Л.Хонгорзул, 11-р ангийн төрөлд О.Мөнхмаа, 12-р ангийн төрөлд О.Энхболд, Б.Цэрэндорж нар амжилттай оролцлоо. Багш сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүсье.

100 инженер хөтөлбөрийн танилцуулга хийгдлээ

Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий хос хэлтэй инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, тэднийг чадавхижуулах, инженер техникийн боловсролын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх , эх орондоо багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, чанарыг сайжруулахад тус хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм.
Монгол Тайваний Бизнес Эрхлэгчдийн хөгжлийн сан, Чиен Күо техниологийн их сургуультай хамтран тус төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын залуучуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос эхлэн Чиен Күо техниологийн их сургуулийн 100 инженер бэлтгэх хөтөлбөрт дараах хоёр шаттайгаар сонгон шалгарууж суралцуулах юм байна. Суралцагчдад тавигдсан шаардлагыг бүхэн хангасан байх мөн комиссын шалгалтанд тэнцсэн оюутан 2017 оны 09 сараас эхлэн Чиен Күо техниологийн их сургуулийн хөтөлбөрт шууд элсэн суралцана.
Эхний нэгдүгээр курсдээ хэлний бэлтгэлдээ суралцаж, хоёрдугаар курсээс эхлэн мэргэжлийн хичээлүүд үзэн нийт 4 жил суралцаж төгсөнө. Дэлхийн олон улсын инженерийн шаардлагад нийцсэн бакалаврын дипломтой төгсөн юм.
100 инженер хөтөлбөрийн хүрээнд эхний жилийн сургалтын төлбөр 100 хувь тэтгэлгээр, дэлхийд зөвшөөрөгдсөн инженерийн диплом, эхний жил үнэгүй Хятад хэлний бэлтгэл, шалгалтгүй элсэж шууд инженерийн ангийн оюутан болно. Та дэлгэрэнгүй мэдээллийг 70110299, 88502411 утсаар авна уу.

Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 4 сар

im135