Орон нутгийн шинжээч багш бэлтгэх сургалт явагдлаа

Цахим журнал хөтлөх зааварчилгаа сургалт явууллаа

2019 оны 11 сарын 21-ны өдөр БСУГ-ын цахим хурлын танхимд “БСШУСЯ-ны сайдын 2019 оны 08 сарын 12-ны А/499 тушаалын дагуу ерөнхий боловсролын сургалтад цахим журнал хөтлөх талаар зааварчилгаа сургалт”-ыг ерөнхий боловсролын 5 сургуулийн 11 менежер өгсөн. Сургалтаар цахим журнал хөтлөхөд ямар алхамаар гүйцэтгэх вэ, менежер, багшийн хөтлөх цахим бичиг баримтыг сурч авсан.

Боловсрол, соёл урлагийн газрын ажилчдын мэдээлэл

Угийн бичгийн аймгийн сургагч багш нарын шалгаруулан урамшууллаа.

Угийн бичиг хөтлөх уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх сургалт, сурталчилгааны ажлыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж “УГИЙН БИЧГИЙН СУРГАГЧ БАГШ” -нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан. 1-р байранд 5-р сургуулийн захирал, сургагч багш О.Одгэрэл,2-р байранд 1-р сургуулийн багш Л.Лоохууз, 3-р байранд 2-р сургуулийн багш Д.Нандинцэцэг нар тус тус шалгарсан. Болзолт уралдааны хүрээнд сурагч багш нар нийт 34 байгууллагын 581 иргэдэд, ажилтан албан хаагч нарт угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтыг явуулсан байна.
Лаборатори 5-р сургуулийн 65 багш ажилчид угийн бичгээ хөтлөн түүгээрээ үзэсгэлэн гаргалаа. УРАГ ТӨРЛӨӨ СУДАЛЖ МЭДЭН, УГИЙН БИЧГЭЭ БАЙГУУЛЛАГААРАА ХӨТЛӨСӨН ЛАБОРАТОРИ 5-Р СУРГУУЛИЙН БАГШ, УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

 

 

 

 

Албан тушаалын тодорхойлолт шинэчлэгдлээ

Төрийн албаны зөвлөлын 2019 оны 11 сарын 04-ны өдрийн 246-р тогтоолоор албан тушаалын тодорхойлолт батлагдлаа.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх дүгнэх журмын сургалт зохион байгуулагдлаа.

2019 оны 11 сарын 19-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх дүгнэх журмын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд байгууллагын 8 албан хаагчид бүрэн хамрагдлаа.

Угийн бичиг хөтлөх сургалт зохион байгуулагдлаа

2019 оны 11 сарын 13-ны өдөр Угийн бичиг хөтлөх зааварчилгаа сургалтыг 5-р сургуулийн захирал О.Одгэрэлээс авлаа. Сургалтанд байгууллагын 8 албан хаагчид бүрэн хамрагдаж, угийн бичгээ хөтөлж эхэллээ.

Математикийн багш нарын сургалт явагдлаа

2019 оны 11 сарын 16-ны өдөр МУБИС-ын багш Б.Сандагдорж багш математикийн багш нарт “Өгөгдөлтэй ажиллах, ЭЕШ-ын бодлого бодох, Авъяастай хүүхдийг хөгжүүлэхэд Математикийн бодлого нөлөөлөх нь сэдвээр сургалт явууллаа. Сургалтын явцад түргэн бодолтын уралдаан явуулж 1-р байранд 5-р сургуулийн сургалтын менежер Б.Мөнгөнчимэг, 2-р байранд 1-р сургуулийн математикийн багш Д.Батзул, 3-р байранд 2-р сургуулийн математикийн багш Ч.Буяннэмэх нар шалгарлаа. Сургалтын төгсгөлд багш бүрт бодлого хуваарилан өгч, түүнээс ЭЕШ-ын бодлогын бодолттой гарын авлагатай болохоор боллоо.

    

А Тушаал

2019 оны Боловсрол, соёл урлагийн газрын А Тушаал 01-11 сар

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Орон нутгийн сургалт зохион байгууллаа.

2.3.4 дэх жилдээ багшилж байгаа багш нарын орон нутгийн сургалт 2019 оны 11-р сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.Сургалтанд 1-5 жилийн 19 багш нар хамрагдсан байна . Сургалт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдан цэцэрлэгийн эрхлэгч , арга зүйч нар мэдлэг , арга туршлага солилцсон сургалт боллоо ,Залуу багш нар сургалтаар олж авсан мэдлэгээ ажилдаа нэвтрүүлэн ажиллахыг хүсэж байна .Залуу багш нартаа цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсье