МУБИС-н физик математикийн факультетийн декануудын нэрэмжит олимпиад 2018 онд  декан асан ДЭД ПРОФЕССОР  Я. ДОРЖСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ болж дүнгээ гаргалаа.

Жил бүрийн нэгдүгээр сард уламжлал болон явагддаг МУБИС-н физик математикийн факультетийн декануудын нэрэмжит олимдиад 2018 онд  декан асан ДЭД ПРОФЕССОР  Я. ДОРЖСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ болон амжилттай явагдаж дууслаа. Уг олимпиад Улаанбаатар хот, Баруун бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Говийн бүс гэсэн 5 бүсэд хуваан явагдсан юм. Говьсүмбэр аймаг зүүн бүсийн 5 аймагтай өрсөлдсөн бөгөөд аймгийн хэмжээнд 1-12-р ангийн 259 сурагч оролцож нийт 17 сурагч 2 сурагч 1-р байр алтан медаль, 1 сурагч 2-р байр мөнгөн медаль, 1 сурагч хүрэл медаль, 13 сурагч тусгай байрын шагнал хүртсэн амжилт үзүүллээ.

Олимпиадын ерөнхий дүнг эндээс харна уу.

Говьсүмбэр аймгийн төлөөлөл “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоод ирлээ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хотод 2018.02.02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд оролцсон юм.

Уг зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуулиудын багш удирдах ажилтнуудаас бүрдсэн 20 хүн оролцож боловсролын системийн эрх зүй шинэчлэлд аймгийнхаа нийт багш ажилтнуудын санал, дуу хоолойг хүргэж салбар хуралдаануудад идэвхи санаачлагатай оролцлоо.

Хөгжмийн эгшиг 2018 уралдааны удирдамж

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татах [1.72 MB]

ХӨгжмийн эгшиг уралдааны тоглох ая

2018 оны 1 сарын мэдээ

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татах [1.70 MB]

2018 оны төсвийн хуваарь

Соёл, урлагийн ажилтнуудад зориулсан сургалт зөвлөгөөн боллоо