УНШИХ ЧАДВАРЫН МОДУЛЬ-СУРГАЛТ ЯВАГДЛАА

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтээр, Бага ангийн багш нарт ” БАГА АНГИЙН СУРАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ ” сургалтыг БСУГ-ын мэргэжилтэн С.Энх-Амгалан, МУ-ын зөвлөх багш Л.Цолмон, 1-р сургуулийн тэргүүлэх зэрэгтэй багш М.Алимаа нар амжилттай зохион байгууллаа. Сургалтын үр дүнд бага насны хүүхдийн унших чадварыг дэмжих сургалтын арга зүйгээ дээшлүүллээ.

Зүүн бүсийн физикийн олимпиад амжилттай болж өнгөрлөө

Зүүн бүсийн физикийн олимпиад амжилттай болж өнгөрлөө.
“ЗҮҮН БҮСИЙН ФИЗИКИЙН 22 ОЛИМПИАД” 2019 оны 10 сарын 25-27 ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгууллагдлаа. Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Г.Батсуурь, Орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранчимэг, Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, Физикийн олимпиадыг анх санаачлан зохион байгуулсан багш М.Намжилмаа, Улсын физикийн олимпиадын хорооны гишүүн Я.Мөнхсайхан, н.Ариунболд нар олимпиадад оролцогч багш, суралцагчдад баяр хүргэн амжилт хүсэн олимпиадыг үйл ажиллагаа эхэлсэн. Тус олипиадад нийт 5 аймгийн 16 сургуулийн 20 багш, 83 суралцагчид оролцсоноос ЕБ-н лаборатори 5 дугаар сургуулийн 9б ангийн суралцагч Ө.Марал, 11в ангийн суралцагч Г.Буянжаргал нар 3-р байр хүрэл медаль, хүртсэн амжилтыг үзүүллээ.
Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд анги танхим, оролцогчдын бүртгэл, нээлтийн тоглолт, спортын арга хэмжээ, тайз засалт, хүрэлцэн ирсэн багш, суралцагчдыг сайхан халуун цай хоолоор дайлан үйлчилсэн 5-р сургуулийн хамт олонд баярлалаа.
“ФИЗИКИЙН БҮСИЙН 22-Р ОЛИМПИАД”-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн Говьсүмбэр аймгийн засаг даргын тамгын газар, Хаан банк, Төрийн банк, Хас банк, Ойл констракшн , Гэзэгт ЗБН буюу Дугуй дэлгүүр, Mobicom,Unitel-ийн Говьсүмбэр дэх салбар , иргэн н.Оюундэлгэр нартаа талархал илэрхийлье.

 

Зүүн бүсийн математикийн олимпиад зохион байгуулагдлаа

Зүүн бүсийн математикийн олимпиад 2019 оны 10 сарын 19-20-ны өдрүүдэд Шивээговь сумын 3-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Олимпиадад Хэнтий, Хэнтий-Бор-Өндөр, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дорноговь-Замын үүд, Говьсүмбэр гэсэн 5 аймгийн 224 суралцагч, 42 багш 5-12-р анги, багш гэсэн 10 төрлөөр оролцлоо.

Олимпиадад багийн дүнгээр Сүхбаатар аймаг тэргүүн байр эзэлсэн. Говьсүмбэр аймгаас байр эзэлсэн 5-р сургуулийн 5-р ангийн Э.Цолмон, 9-р ангийн С.Ариунболор нартаа баяр хүргэе.

2020 оны зүүн бүсийн математикийн олимпиадын эрхийг Дорнод аймагт шилжүүлэн өглөө. Олимпиадыг санаачлан зохион байгуулсан Шивээговь сургуулийг 1999 онд Насанжаргал багшийн ангийг төгссөн шавь нар, Шивээговь сургуулийн хамт олон,Монголын математикийн олимпиадын хороо, шагналын санг ивээн тэтгэсэн Монгол банкны хамт олонд талархсанаа илэрхийлье.

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Ажлын байрны зар

Боловсрол, соёл урлагийн газарт Байгалийн ухааны мэргэжилтэн ажилд авна. Тавигдах шаардлага:

Мэргэжил: Хими, биологийн багш байх

Ажилласан жил: 5-аас дээш жил багшилсан байх

Ерөнхий шаардлага: Багаар хамтран ажиллах чадвартай, бүтээлч, идэвхи санаачлагатай байх

Холбоо барих утас: 99079355, 88084527

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь дуу, бүжгийн Боржигин чуулгын дэргэдэх язгуур урлагийн “ХӨХ ТОЛБОТОН” хамтлагийг хүлээн авч уулзлаа

Өвөрхангай аймгийн ЗДТГ, БСУГ, Хөгжимт драмын театр, Монгол хөөмий холбоо, Монголын Үндэсний урлагийн зөвлөлөөс МУСТА, Нэрт хөөмийч Сэрхэний Зулсарын нэрэмжит хөөмийн уралдааныг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Улаанбаатар хот, 9 аймаг, Өвөр Монголын театр чуулгын уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчид оролцон өрсөлдсөн байна.
Тус уралдаанд дуу, бүжгийн Боржигин чуулгын дэргэдэх язгуур урлагийн “ХӨХ ТОЛБОТОН” хамтлаг амжилттай оролцож ГРАН ПРИ шагнал хүртсэн.
Аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргасан тус хамтлагийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь хүлээн авч уузлан дэмжлэг үзүүллээ.

Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр байрны их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр хийхээр болж гэрээнд гарын үсэг зурлаа

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай аймагт айлчилж, Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр байрны их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр хийлгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хөрөнгөөр 2013 онд Шивээговь сумын эмнэлэг, 2015 онд Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн спорт заалны их засвар, 2016-2017 онд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байрны их засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока айлчлалын үеэр Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байр, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах 10 мВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станцын ажлуудтай танилцлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын яамны сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БСШУС-ын яамны сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан нар Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Шивээговь сумын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчдын дотуур байрны засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг 2020 оны төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо.
Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, спортын салбарын 250 гаруй ажилтан, албан хаагч нартай уулзалт хийсэн. “Боржигин” чуулгад болсон уулзалтын үеэр салбарын сайд тавьсан илтгэлдээ Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж байгаа, Соёлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гэдгийг танилцуулаад ирэх онд Соёл, спортын байгууллагуудыг унаажуулах, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах зорилт тавин ажиллаж байна гэлээ.
Мөн нийт цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах, цэцэрлэгүүдийг тоглоомжуулах, гэр цэцэрлэг, үдийн цайны гал тогоо, их засвар, сантехник, камержуулалт, соёлын байгууллагуудын парк шинэчлэлт, номын сангийн баяжилт, музейн үзмэрийн төсөв гэхчилэн олон асуудлыг шийдвэрлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Боловсрол, соёл урлагийн газарт, 6-р цэцэрлэгт тоног төхөөрөмж гардуулан өгсөн.
МУ-ын засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр
Шархүүгийн Эрдэнэчимэг Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн физикийн багш
Жавзмаагийн Бямбаа Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш

Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр
Түмэнжаргалын Алтантуяа Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн номын санч

БСШУСЯ-ны жуух бичигээр
Батнасангийн Энхжаргал Дуу бүжгийн Боржигин чуулгын уртын дуучин тус тус шагнагдлаа.
Боржигин чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн.

   

 

Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ

Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн барилгын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Веритас глобал ХХК шалгарч, гэрээг байгуулан ажлыг эхлүүлээд байна. Цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга 2020 оны 08 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Эрэлхэг Эльф Маранта ” Хүүхдийн жүжиг

ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГЫН Эрэлхэг Эльф Маранта ” Хүүхдийн жүжиг

Зорилго:

  1. Дуу бүжгийн боржигин чуулга шинээр тавигдаж буй уран бүтээлээ сонгохдоо эх байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах саналыг дэвшүүлсэн уран бүтээлийг сонгон туурвиж байна. Тогтвортой хөгжлийн боловсролыг таниулах, Эко байгалаа хайрлан хамгаалах асуудлыг хүүхэд багачууд, эцэг эх, ард иргэдэд ойлгуулах.
  2. Техник технологи хөгжсөн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд багачууд цахим орчин, гар утас гэх мэт хийсвэрт ертөнцөөр аялж, сонирхож буй зүйлээ олж үзэж амьд харилцаа байхгүй болж байгаа тул үүнийг багасгаж бага ч болов хувь нэмэр оруулж тайзан дээрээс хүүхдийн жүжгээ үзэж, хамтдаа жүжгийн баатаруудтай  ярилцаж нэг зүйлийг ч болов ойлгож ухамсарлуулах зорилготой.

Жүжгийн баг, бүрэлдэхүүн:

  1. Жүжгийн зохиол – Г.Мишээл.
  2. Жүжгийн ерөнхий найруулагч – Дуу Бүжгийн Боржигин Чуулгын ерөнхий найруулагч Т.Батсэрээтэр
  3. Жүжгийн хөгжим – Дуу Бүжгийн Боржигин Чуулгын хөгжимийн удирдаач МУСТА М.Амгаланжаргал.
  4. Тайзны зураач – М.Өнөболд.
  5. Жүжгийн ерөнхий продюсер,- Дуу Бүжгийн Боржигин Чуулгын захирал МУСТА Ц.Цэнджав, Уран сайханы удирдагч МУСТА О.Цэрэнжаргал.
  6. Жүжгийн дууны найруулга, мастеринг – Дуу Бүжгийн Боржигин Чуулгын хөгжимчин МУСТА  Д.Ганболд
  7. Дууны багш- Дуу Бүжгийн Боржигин Чуулгын Вокалын багш МУСТА Э.Түмэндэлгэр.
  8. Жүжгийн бүжиг дэглээч – Дуу Бүжгийн Боржигин Чуулгын бүжигчин МУСТА З.Дашням
  9. Жүжгийн эх бэлтгэгч, дизайнер – Гэрэл сүүдэр студын захирал Л.Баатарцогт.
  10. Жүжгийн хувцасны оёдолчин- З.Билэгбаяр.
  11. Дууны технигч- Жамбалсүрэн.
  12. Гэрэлийн техникч- А.Отгонбаатар.
  13. Маркетингын менежер- Б. Мөнхзул,

“Эрэлхэг Эльф Маранта ”-хүүхдийн жүжиг нь.

2017-оны хүүхдийн жүжгийн улсын уралдааны 2-рт шалгарсан Г.Мишээлийн зохиол “Торинхилийн ой” жүжгийг сонгон авч, уран бүтээлийн санд  шинээр аван 2019-06-сард 21,804,725 төгрөгөөр тавиж  хүүхэд багачуудын хүртээл болгосон.

2019-06-сарын -01,02нд Дэлхийн зөн олон улсын байгууллага Бор-өндөр 1 салбар,Говьсүмбэр аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газаруудтай хамтран хүүхэд багачууддаа 2 удаагийн тоглолтоор 600 хүүхдүүдэд жүжгээ үзүүлж тоглосон.

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуул, цэцэрлэгийн 850 гаруй хүүхдүүд үзэж сонирхсон.

 

 

 

“ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР”, “ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВ БИЧИЖ СУРЦГААЯ” АЯНЫ ТАЙЛАН

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татах [4.24 MB]