Entries by

“ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шивээ-Овоо ХХК, Цагдаагийн хэлтэстэй хамтран ахлах ангийн хүүхдүүдийн дунд Гэмт хэргээс урьдчилан тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнээр ахлах ангийн хүүхдүүд хуулийн мэдлэг, эрх, үүргийн талаарх мэдлэгийг олж […]

“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2017” тэмцээн зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон аймгийн ГХУСАЗСЗ-өөс Боловсрол соёл, урлагийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Тэмцээнийг жил бүр бага ангийн хүүхдүүдийн дунд 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн зохион байгуулдаг байсан бол энэ жил хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл, […]

Хөдөөгийн багш нарын спортын XV наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Хөдөөгийн багш нарын XV удаагийн “Спортын наадам” манай аймагт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. “Спортын наадам”-д Баянхонгор, Говь-Алтай, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр гэсэн 11 аймгийн 348 багш тамирчид /үүнээс 48 спортын мастер, 26 спортын дэд мастер тамирчид/ гурван өдрийн турш Шатар, Үндэсний сур, Теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг […]

2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэе.

Говьсүмбэр аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчид, сурагч багачууддаа 2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэж Эрдэм мэдлэг, авьяас билэг, амжилт бүтээл ундарч байхын ерөөе.

Багш нар бага хурлаараа цаашдын зорилтоо хэлэлцлээ

Боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжиж эхэлсэн хуулиудыг сурталчлан таниулах зорилгоор “Багш нарын бага хурал”-ыг улс орон даяар зохион байгуулсан билээ. Тэгвэл Говьсүмбэр аймгийн “Багш нарын бага хурал” энэ сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөлөө. Бага хурлын нээлтэд аймгийн Засаг […]