Анги алгасан суралцуулахыг шийдвэрлэх

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ХЭЛБЭР

Сурагч нь тухайн жилийн 9-р сарын 15-наас өмнө өргөдлөө сургуульдаа өгнө Сургууль асуудлыг хянан үзээд Нийслэлийн Боловсролын газарт 9-р сарын 25-ны дотор өгч анги алгасан суралцах хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдвэрлэнэ

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

БСШУ-ы сайдын 2008 оны 113-р тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам”-ын дагуу шийдвэрлэнэ./тавигдах шаардлагатай танилцах/

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлэх материалын нэр Материал бүрдүүлэхэд хаана хандах Материал бүрдүүлэхдээ авч очих баримт бичиг
1 1. Өргөдөл Өөрөө бичих
2 2. Улс,нийслэлийн олимпиадад оролцож эхний 3 байр эзэлснийг нотлох баримт Өөрт байгаа Олимпиадад оролцож байр эзэлсэн өргөмжлөл, медаль гэх мэт
3 3. Хичээлийн жилийн эцсийн ерөнхий дүнгийн тодорхойлолт Сургуулийн сургалтын менежер

Ерөнхий боловсролын үнэмлэх, гэрчилгээ дахин олгох

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ХЭЛБЭР

Бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Үнэмлэх бэлэн болонгуут иргэн өөрийн биеэр ирж авна.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Хуулбар бичиг, баримтууд нотариатаар баталгаажигдсан байна. Сургууль дээр “Б” маягт байхгүй тохиолдолд:

• 1997-1998, 2003-2006 онд 10 дугаар анги төгсөгчид БСШУЯ-ны архиваас дүнгээ шүүлгэн, дүгнэлт болон “Б” маягт авах
• 1999-2002, 2006 онуудад 10-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах
• 2007, 2008, 2009 онд 9, 11-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах
• 1997 оноос өмнөх 10-р анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авах
• Суурь боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн 8-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах, байхгүй тохиолдолд журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр хувилуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авах

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлэх материалын нэр Материал бүрдүүлэхэд хаана хандах Материал бүрдүүлэхдээ авч очих баримт бичиг
1 1. Сурлагын дүнгийн ‘Б’ маягт Төгссөн сургуульдаа хандах
2 2. Гэрчилгээ, үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл Өөрөө бичих
3 3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Өөрт байгаа, аль нэг хувилан олшруулах газар Иргэний үнэмлэх
4 4. Боловсролын үнэмлэх гэрчилгээг он, дугаар, нэр сургууиар хүчингүй болгож сонинд зарлуулсан баримт Өдөр тутмын сонинд хандаж зарлуулах Гээгдүүлсэн баримт бичгийн дугаар
5 5. Сургууль төгссөн дурсгалын цомог, хуулбарын хамт Өөрт байгаа, аль нэг хувилан олшруулах газар Дурсгалын цомог
6 6. Сурагчийн хувийн хэргийн ”нүүр”, ”хувийн хэрэг анх нээсэн”, ”сурлагын дүн”, “сургууль төгссөн тухай тэмдэглэл’ эдгээр хуудсыг хувилж, хувийн хэргийн хамт Өөрт байгаа, аль нэг хувилан олшруулах газар Сурагчийн хувийн хэрэг
7 6. Сурагчийн хувийн хэргийн ‘нүүр’, ‘хувийн хэрэг анх нээсэн’, ‘сурлагын дүн’, ‘сургууль төгссөн тухай тэмдэглэл’ эдгээр хуудсыг хувилж, хувийн хэргийн хамт Өөрт байгаа, аль нэг хувилан олшруулах газар Сурагчийн хувийн хэрэг
8 7. Боловсролын гэрчилгээний үнэ: – 4500 төг /2012 хойш 6000 төг/ Өөрөө бэлнээр авч очих 4500 төгрөг, 6000 төгрөг