Боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ХЭЛБЭР

Өргөдөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэнэ. Шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргана.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Боловсролын тухай хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлэх материалын нэр Материал бүрдүүлэхэд хаана хандах Материал бүрдүүлэхдээ авч очих баримт бичиг
1 1.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг Өөрөө бичих
2 2. Танилцуулга Өөрөө бичих
3 3.Сургалтын төлөвлөгөө Өөрөө боловсрүүлах
4 4.Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа Өөрөө гаргах
5 5.Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа Өөрөө гаргах
6 6.Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа Өөрөө гаргах
7 7. Сургалтын байгууллагын хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа Өөрөө гаргах
8 8. Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл Өөрт байгаа
0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.