Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын яамны сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БСШУС-ын яамны сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан нар Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Шивээговь сумын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчдын дотуур байрны засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг 2020 оны төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо.
Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, спортын салбарын 250 гаруй ажилтан, албан хаагч нартай уулзалт хийсэн. “Боржигин” чуулгад болсон уулзалтын үеэр салбарын сайд тавьсан илтгэлдээ Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж байгаа, Соёлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гэдгийг танилцуулаад ирэх онд Соёл, спортын байгууллагуудыг унаажуулах, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах зорилт тавин ажиллаж байна гэлээ.
Мөн нийт цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах, цэцэрлэгүүдийг тоглоомжуулах, гэр цэцэрлэг, үдийн цайны гал тогоо, их засвар, сантехник, камержуулалт, соёлын байгууллагуудын парк шинэчлэлт, номын сангийн баяжилт, музейн үзмэрийн төсөв гэхчилэн олон асуудлыг шийдвэрлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Боловсрол, соёл урлагийн газарт, 6-р цэцэрлэгт тоног төхөөрөмж гардуулан өгсөн.
МУ-ын засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр
Шархүүгийн Эрдэнэчимэг Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн физикийн багш
Жавзмаагийн Бямбаа Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр
Түмэнжаргалын Алтантуяа Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн номын санч
БСШУСЯ-ны жуух бичигээр
Батнасангийн Энхжаргал Дуу бүжгийн Боржигин чуулгын уртын дуучин тус тус шагнагдлаа.
Боржигин чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн.
Сэтгэгдэл үлдээх
....................................................Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.