Их соёл-Эх үндэс хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш нарт сургалт зохион байгууллаа

МУБИС-ын эрдэмтэн, багш нарын багийг урьж, Говьсүмбэр аймгийнхаа 5 сургуулийн 200-гаад багш, сурган хүмүүжүүлэгчдэд бүтэн өдрийн сургалт зохион байгууллаа. Урилгыг хүлээн авч, багш нарт маань үнэтэй мэдлэг, арга ухаанаасаа зааж сургасан.

МУБИС-ийн НХУС-ийн Монгол судлалийн төвийн эрхлэгч, Монгол   улсын ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян,
Насан туршийн боловсрол, Зайн сургалтын тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны доктор Д.Оюунбилэг,
НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, Философийн ухааны доктор, дэд профессор Т.Нэмэхжаргал,
БС-ийн Математик, байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны доктор Б.Түмэнцэцэг,
МБУС-ийн Математикийн тэнхимийн ахлах багш Л.Даваажаргал,
НХУС-ийн Англи хэлний тэнхимийн ахлах багш Ц.Даваабаяр,
БСШУСЯ-ны Боловсролын Хүрээлэнгийн захирал М.Итгэл нартаа хувиасаа болон нийт Говьсүмбэрчүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү сургалтад Монгол улсын ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян багш маань “Багш, шавийн барилдлага” сэдвээр, Насан туршийн боловсрол, Зайн сургалтын тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны доктор Д.Оюунбилэг багш маань “Багшлах үйл, багшийн мэргэжил” сэдвээр лекц уншлаа.
Түүнчлэн Монгол хэл, бичиг, математик физик, хими биологи, нийгэм түүх, гадаад хэл, бага ангийн багшийн заах арга зүй гэсэн 6 чиглэлийн судлагдахуунаар хичээл явагдлаа.

Нээлтийн үеэр Боржигин чуулгын хамт олон Г.Мөнхцэцэгийн үг, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат аяыг бүтээсэн “Хувьтай нутаг” дуугаа өргөлөө.
“Гэгээн алсын одод – 2016” олон улсын хүүхдийн наадмын тэргүүн байрын шагналт Шивээн ганхаа-1, 2, 3 бүжгийн хамтлагууд, UBS телевизээс зохион байгуулсан хүүхдийн бүжгийн уралдааны шилдэг 25 оролцогчийн шагналт “Жанжин чойр” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд маань нийт багш нартаа уран бүтээлийн гайхалтай сайхан бэлэг барив.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудад тоног, төхөөрөмж техник хэрэгсэл олгох батламжийг гардуулан өгсөн.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.