ХӨГЖМИЙН ЭГШИГ-2018 УРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дуу Бүжгийн Боржигин чуулгын Хөгжим ангийн “Хөгжмийн эгшиг-2018” бүсийн уралдаан амжилттай зохион явагдаж өнгөрлөө. Тус уралдаанд Говьсүмбэр аймгийн 1, 2, 5-р сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад, ЦогтЦэций, Цогт-овоо, Ханхонгор, Гурвансайхан, Дорноговь аймгийн Сайншанд, Замын -үүд, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Алтанбулаг сумын нийт 168 хүүхэд, 5 аймгийн 20 гаруй багш нар оролцлоо.        Уралдааны шүүгчээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн доктурант МУСТА Ж.Мөнхбат, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн магистер МУСТА М.Цэнгэлсайхан, Боржигин чуулгын Хөгжмийн удирдаач М.Амгаланжаргал нар шүүн явууллаа.
Тус уралдааны концертмейстер багшаар МУ-ын Консерваторын концертмейстер багш И.Сундуй ажиллаа.

         “Хөгжмийн эгшиг-2018” бүсийн уралдааны

Бага насны төрөлд Тэргүүн байранд Дорноговь аймгийн сурагч Баярцэнгэл,

Дэд байранд ГСА-ийн сурагч Э.Халиун,

Гутгаар байранд Дорноговь аймгийн Б.Есүй,

Дунд насны ангилалд Тэргүүн байрыг Өмнөговь аймгийн сурагч Б.Энхжин,

Дэд байранд Дорноговь аймгийн сурагч Энхжин,

Гутгаар байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын сурагч Г.Мөнхсүлд,

Ахлах насны ангилалд Тэргүүн байрыг Дорноговь аймгийн сурагч Сувд-эрдэнэ,

Дэд байрыг Өмнөговь аймгийн сурагч Энхчимэг,

Гутгаар байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын сурагч Сайнзаяа,

Хамтлаг хөгжмийн Тэргүүн байранд Дорноговь аймгийн “Болор эгшиглэн” хамтлаг,

Дэд байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Угсаатан” хамтлаг,

Гутгаар байранд Өмнөговь аймгийн “Гурван сайхны эгшиглэн” хамтлаг тус тус шалгарлаа.


Тус уралдааны “ШИЛДЭГ БАГШ”-аар Өмнөговь аймгийн багш Б.Мөнхбаяр тодорлоо. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа дурсгалын “Алтан медаль” гардууллаа.
Уралдаанд амжилттай оролцсон 4 авъяаслаг хүүхдэд СУИС-ийн “Бадмаараг ахлах” сургуульд элсэн орох эрхийн бичгийг гардууллаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.