Хөдөөгийн багш нарын спортын XV наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Хөдөөгийн багш нарын XV удаагийн “Спортын наадам” манай аймагт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. “Спортын наадам”-д Баянхонгор, Говь-Алтай, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр гэсэн 11 аймгийн 348 багш тамирчид /үүнээс 48 спортын мастер, 26 спортын дэд мастер тамирчид/ гурван өдрийн турш Шатар, Үндэсний сур, Теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн спортын 5 төрлийн 108 багц медалын төлөө авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Ганцаарчилсан спорт Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн Б.Баянбайгаль, хоёрдугаар байранд Говьсүмбэр аймгийн З.Баярсайхан, гуравдугаар байранд Дундговь аймгийн С.Таня нар орсон бол эмэгтэй төрөлд тэргүүн байранд Говь-Алтай аймгийн Ч.Сэржмядаг, хоёрдугаар байранд Орхон аймгийн Л.Оюунцэцэг, гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Б.Цогзолмаа нар орсон байна. Мөн ганцаарчилсан спорт Үндэсний сурын эрэгтэй төрөлд тэргүүн байранд Говьсүмбэр аймгийн Б.Батмөнх, хоёрдугаар байранд Дорнод аймгийн Б.Энхбат, гуравдугаар байранд Дорноговь аймгийн А.Энхтайван орсон бол эмэгтэй төрөлд тэргүүн байранд Говьсүмбэр аймгийн С.Туяагэрэл, хоёрдугаар байранд Орхон аймгийн Д.Оюунханд, гуравдугаар байранд Дорноговь аймгийн А.Сэржмаа орж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Теннис эрэгтэй төрөлд алтан медалийг Дорнод аймгийн П.Мөнхбат, мөнгөн медалийг Дархан Уул аймгийн Д.Дармаа, хүрэл медалийг Дорноговь аймгийн П.Норжин нар хүрсэн бол эмэгтэй төрөлд алтан медалийг Орхон аймгийн А.Хулан, мөнгөн медалийг Сэлэнгэ аймгийн Т.Мягмарсүрэн, хүрэл медалийг Хөвсгөл аймгийн Ц.Саранцацрал нар хүртсэн байна.
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд алтан медалийг Сэлэнгэ аймаг, мөнгөн медалийг Баянхонгор аймаг, хүрэл медалийг Хөвсгөл аймаг авсан бол эмэгтэй төрөлд аваргын алтан медалыг Орхон аймаг, мөнгөн медалийг Өмнөговь аймаг, хүрэл медалийг Дархан-Уул аймгийн баг тамирчид хүртсэн байна. Сагсан бөмбөгийн спортын эрэгтэй төрөлд алтан медалийг Сэлэнгэ аймаг, мөнгөн медалийг Баянхонгор аймаг, хүрэл медалийг Орхон аймаг хүртсэн бол эмэгтэй төрөлд алтан медалийг Орхон аймаг, мөнгөн медалийг Сэлэнгэ аймаг, хүрэл медалийн эздээр Дархан-Уул аймаг тодорсон байна.
Спортын наадмын багийн нэгдсэн дүн гарахад нийлбэр дүнгээр тэргүүн байранд 33 оноогоор Орхон аймаг шалгарч Шилжин явах Цомын эзэд болсон бол хоёрдугаар байранд 48.5 оноогоор Сэлэнгэ аймаг, гуравдугаар байранд 54.5 оноогоор Дархан-Уул аймаг тус тус орсон амжилт үзүүлжээ. 2018 онд тус спортын наадмыг Дорнод аймаг зохион байгуулахаар болсон байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.