Цагаан сар тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд тавьж, шийдвэр гаргуулна

Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар 

  1. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтанд тавьж, шийдвэр гаргуулна.
  2. Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс хүн амыг урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн болон бусад салбарт, төрийн байгууллагын алба хаагчдад нэн хэрэгтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтлийн бодис худалдан авах нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгох үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.
  3. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт БНХАУ-д зорчоод гуравдагч орноор дамжин Монголд  ирж буй хүмүүст онцгой анхаарал хандуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах. Мөн коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Асралт мед”, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг тусгайлан бэлтгэж, бэлэн байдлыг хангаж ажиллуулах. Хилийн бүсэд байрлах Замын-Үүдийн 100 ортой, Сайншандын 50 ортой эмнэлгийн барилгын ажил дууссан ч, гэрээ байгуулаагүй, төсөвт тусгагдсан санхүүжилтийг олгоогүй ашиглалтад хүлээж аваагүй байгаа. Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, улсын хилээр нэвтэрч байгаа хүмүүсээс өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд түр тусгаарлах зорилгоор дээрх эмнэлгүүдийн гэрээг байгуулж, төсөвт тусгагдсан санхүүжилтийг олгож, Улсын онцгой комисст танилцуулах.
  4. Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгох нь. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт, Ганц мод, Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтуудаар уул уурхайн түүхий эд тээвэрлэлтийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргах хүсэлтийг нутгийн иргэд, тээвэрлэгчдээс Улсын онцгой комисст ирүүлсэн тул 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл нүүрс тээвэрлэлтийг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажиллах.
  5. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу Цэргийн оёдлын үйлдвэр, ХХЕГ-ын 285 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт амны хаалт оёж нийлүүлэх ажлыг зохион байгуулах, нэмэгдүүлэх үүрэг өгөв.
  6. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Онцгой комиссын дарга нарт аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах. Цэцэрлэг, сургуулийн ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цайны зардлыг байгууллагын төсвөөр тооцож, хэмнэгдсэн зардлыг ажилтны илүү, цагийн нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, ариутгал халдваргүйтлийн зардалд шилжүүлэх замаар төсвийн эдийн засгийн ангилалд зохицуулалт хийж, санхүүжүүлэхийг үүрэг болголоо.
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: http://www.mnb.mn/i/200068?fbclid=IwAR0M_JnP_E3VMlAgP7D0AzL1cnCs7ow3845OK1BiCprziCJbzId6r3K4ohk САЙТААС ХУУЛБАРЛАВ.
0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.