Боловсролыг дэмжих арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайлан

БМДИ,МУБИС,МУИС –тай хамтран хими,биологи, физикийн болон багш нарын ёс зүйг сургалтанд цахим болон танхимаар 180 багш хамрагдан суралцаж байна. Аймгийн ТВ –тэй хамтран “Боловсрол-100” угтан багшийн аж

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татах [200.04 KB]

ил мэргэжилийг сурталчлах, сайн туршлагыг түгээх нэвтрүүлэг, цахим контент бэлтгэн мэдээллийн хэрэгслээр түгээсэн.Нийт 8700 иргэн хандалт хийсэн. Багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 7 багшийг түрээсийн байранд оруулж, 1 жилийн хугацаатай 7.0 сая төгрөгний гэрээ байгуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. Сургууль,цэцэрлэгийн танхимын бус сургалтын явцад гарсан агуулгын хоцрогдол арилгах ажлын хүрээнд 25 мэргэжлийн хөгжлийн багаар хамтарч, 1-12 дугаар ангийн бүх хичээлийн агуулгын хоцрогдол 8-63% -тай судалж, 5 сургууль, 6 цэцэрлэгийн 163 багшид зөвлөн туслаж ажилласан. Цахим даалгаврын сан бүрдүүлэх, цахим программ худалдан авах гэрээг “Боловсролын хөгжлийн үнэлгээний төв”-тэй гэрээ байгуулж, 3 сая төгрөгний худалдан авалт хийж, 4500 даалгавар байршуулж, сургалтанд ашиглах боломж бүрдсэн. ЭЕШ-д бэлтгэх зорилгоор 12 дугаар ангийн “Цахим сорилго” шалгалтыг 4 удаа зохион байгуулж, үнэлгээний 10 шинжээч нарт, сэдэв боловсруулах, зөвлөх үйлчилгээний зардалд 3.0 сая төгрөг зарцуулсан.12 дугаар ангийн сурагчдын 9 хичээлийн дундаж гүйцэтгэл 21% -тай байна. Монгол улсын гавьяат багш Ш.Түмэн-Өлзийн нэрэмжит 18 дахь удаагийн цахим уралдааныг зохион байгуулж, 120 багш, сурагчид оролцон, 86 монгол бичгийн цахим хичээлийн сантай болсон.Эх хэлний өдрийг тохиолдуулан “Уран бичлэг” ийн уралдаанд нийт 165 иргэд оролцож, урамшуулсан. Хөтөлбөр хэрэгжснээр залуу багш нар орон сууцны дэмжлэг авч, тогтвор суурьшилтай ажиллах, сурагчдын сурлагын чанарыг үнэлэх, сурлагын амжилт ахих, багш нарыг чадваржуулах ажлын амжилттай зохион байгуулсан.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.