“Ковид-19” халдварт, цар тахал өвчнөөс хамтдаа сэргийлье
Иргэд, олон нийтийн анхааралд:
“Ковид-19” халдварт, цар тахал өвчин гаргасантай холбогдуулан
- Иргэд хоорондоо 1,5-2 метрийн зайнаас харьцах
- Амны хаалтаа тогтмол зүүж хэвших
- Өөрийгөө болон бусдыг халдварт өвчин тусахаас сэргийлэх, бие биедээ шаардлага тавих
- Гэртээ байх дэглэмийг хэрэгжүүлэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Олон хүн цугларсан газар явахгүй байх
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүд зөвхөн амны хаалт хэрэглэсэн хүнд үйлчлэх дэглэм мөрдөх
- Гараа 20 секундын турш савандаж угаах.
- “Амны хаалтаа зүүцгээе” орон даяар өрнүүлж буй аянд нэгдэж “Амны хаалт -Бидний аюулгүйн батлагаа” амны хаалтаа тогтмол зүүцгээнэ үү.
Эцэг, эх, хүүхэд багачуудад зөвлөх нь:
- Амны хаалтаа тогтмол зүүж хэвших
- Гараа 20 секундын турш савандаж угаах.
- Гэрийн дэглэм барих
- Гадуур хэсч, олноор бөөгнөрч тоглохгүй байх
- Цахим хичээлээ тогтмол үзэх
- Дархлаагаа дэмжих, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхэд анхаарна уу?
Аймгийн онцгой комисс,
Мэдээлэл, сурталчилгааны алба
Сэтгэгдэл үлдээх
....................................................Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.