Mon-x инновацийн хөтөлбөр

MON-X ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДЕМО ДЭЙ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.
🟢 Монгол Улсын хэмжээнд БҮС, ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛД тулгамдаж буй асуудлыг шинэлгээр, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих “Mon-X” хөтөлбөр нь 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж 2023.12.07-ны өдөр шилдэг төслүүдээ шалгарууллаа.
🔵 Уралдаан 4 үе шаттайгаар зохион байгуулагдаж ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрт нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20’000’000₮-ийг олгосон.
📢 Говьсүмбэр аймгаас Сүхбаярын Хонгор “Сан техникийн засвар үйлчилгээний захиалга өгөх аппликейшин” төслөөр оролцож, грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20’000’000₮-ийг эрх авлаа.
Орон нутаг, цаашлаад Монгол улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй залуу бизнес эрхлэгч С.Хонгорт талархал илэрхийлье! БШУГ-Инновацийн зөвлөл-2023,12 сар
0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

....................................................
Та бидэнтэй холбоотой болон дээрхи нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлийг үлдээж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Манай сайт Spam мессежийг багасгахын тулд Akismet-г ашиглаж байна. Та эндээс сэтгэгдэл оруулах процессыг харна уу.