Сүмбэр сумын 5-р цэцэрлэг

55garden

Сүмбэр сумын 5-р цэцэрлэг

Манай цэцэрлэг нь 1991 онд байгуулагдсан. 24 ажилтантай эрхлэгч -1 , 7 багш, 6 туслах багш, 10 үйлчилгээний ажилтан, үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 251 хүүхэд 6 бүлэгтэй. 8 төрлийн дугуйлан хичээллүүлж хүүхдийг монгол ардын зан заншилд сургаж хөгжүүлж хүмүүжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Сүмбэр 1-р цэцэрлэг

6Сүмбэр 1-р цэцэрлэг

Говьсүмбэр аймгийн 1 дүгээр цэцэрлэг нь 1962 онд байгуулагдсан. Эрхлэгч С.Туяагэрэл. Манай цэцэрлэг нь 9 багш, 8 туслах багш бусад ажилтан 14 нийт 31 орон тоотой. 8 бүлэгтэй 260 хүүхэдтэй. Бага бүлэг 2, дунд бүлэг 2, ахлах бүлэг 1, бэлтгэл бүлэг 1, холимог бүлэг 1. Нийт хамран сургах тойргийнхоо 65 хувийг цэцэрлэгт хамруулдаг. Багш нар бүгд мэргэжлийнх. Тэргүүлэх зэрэгтэй багш 2. 2015 оны 11 сард цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр ашиглалтанд орсон.

Холбоо барих утас: 70543362, 99549414

Хаяг: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1-р баг

Баянтал 4-р сургууль

Баянтал 4-р сургууль

Баянтал сумын 4 дүгээр сургууль нь нийт 25 багш ажилтан 130 орчим сурагчидтай сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Манай сургуульд спортын мастер-1, тэргүүлэх багш-4, заах аргач багш-3, ажилладаг.

Холбоо барих утас: 99549984

Хаяг: Баянтал сум 1-р баг 105-р байр

Шивээговь сумын 3-р сургууль

shiwesurШивээговь сумын 3-р сургууль

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд удирдах ажилтан 4, багш 34, ажилтан ажилчид 14, 585 суралцагсадтай сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна. Нийт багшийн 70% нь мэргэжлийн зэрэгтэй. Тэргүүлэх зэрэгтэй багш -10, Заах аргач зэрэгтэй багш -14 ажилладаг.

Холбоо барих утас: 70546355

Хаяг: ГСА Шивээговь сумын 1 дүгээр баг

Шивээговь сумын 3-р цэцэрлэг

14961323_956667594438983_1343839004_nШивээговь сумын 3-р цэцэрлэг

Говьсүмбэр аймгийн 3 дугаар цэцэрлэг нь 1989 онд байгуулагдсан. Тус цэцэрлэг нь одоогоор 9 бүлэгтэй 30 багш ажилтан 324 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор ажиллаж байна. Цэцэрлэгийн төв байр нь 5 бүлэгтэй, гадаа хашаандаа гэр бүлэгтэй, салбар бүлэг нь орон сууцны 9 дүгээр байранд 3 бүлэг байрлан ажилладаг. Тус цэцэрлэгт олон жил ажилласан туршлагатай багш олон байдаг. Тэргүүлэх зэрэгтэй багш 2, аргазүйч 4 багш ажилладаг. Ажилдаа санаачлагатай, багаар хамтран ажиллах, хүүхдийг хөгжүүлэх өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулсан хамт олон ажиллаж байна.

Холбоо барих утас: 89981979 99972816

Хаяг: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг

Сүмбэр сумын 2-р сургууль


2nd-schoolГовьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургууль нь нийт 58 багш, ажилчин, 645 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс удирдах ажилтан 4, багш 36, ажилчин 18, бага ангийн суралцагч 315, ахлах, дунд ангийн суралцагч 330. Сургалтын үйл ажиллагааг 2 ээлжээр явуулж байна. Манай сургуулийн барилга 1954 онд ашиглалтад орсон 340 хүүхдийн хүчин чадалтай.

Холбоо барих утас: 70543481, 96427642

Хаяг: Сүмбэр сумын 1-р баг

Ухаалаг Нэгдүгээр сургууль

1st-schoolБайгууллагын нэр: Сүмбэр сумын 1 дүгээр сургууль Байршил: Сүмбэр сумын ЗДТГ-ын хойно Хүчин чадал: 640 хүүхдийн хүчин чадалтай Одоо ажиллаж байгаа байдал: 1054 сурагчидтай 2 ээлжээр хичээллэж байна. Нийт ажиллагсад: Нийт 74 багш ажилчидтай. Үүнээс: удирдах ажилтан-4,багш-54,ажилчид-16,үүнээс эмэгтэй-41 Ашиглалтанд орсон огноо:1986 он Барилгын хийц: 1986 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй,инженерийн төвлөрсөн хангамжтай.

Холбоо барих утас: 70543065 99046945

Хаяг: Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг

Сүмбэр сумын Лаборатори 5-р сургууль

5th-svchoolҮндэсний лаборатори 5 дугаар сургууль нийт 67 багш, ажилтантай, дотуур байрандаа 100 сурагч хүлээн авах боломжтой. Сургуулийн захирал О.Одгэрэл, Сургалтын менежер Б.Мөнгөнчимэг, П.Дуламжав Нийгмийн ажилтан Б.Шархүү нар ажиллаж байна. Бага, дунд, ахлахын нийт 31 бүлэгтэй 894 сурагчидтайгаар 2015-2016 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байна. Дунд ангийн цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Холбоо барих утас: 70543477, 99549154, 88994231

Хаяг: Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг

2015 оны соёл урлагын статистик мэдээ

БОРЖИГИН ЧУУЛГА: 2015 онд 3 уран бүтээл шинээр туурвиж, 7,000.0 сая төгрөгийг зарцуулсан.

download-2

Өөрийн байраар 24, явуулаар 14 нийт 38 удаагийн тоглолт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан.

Өөрийн байраар 14292, явуулаар 7250, нийт давхардсан тоогоор 21542 үзэгчдэд үйлчилсэн байна. 2015 онд нийт 19274,8 мянган төгрөгийн өөрийн орлого бүрдүүлсэн. Өнгөрсөн онтой харьцуулбал 2142 үзэгчдээр өссөн үзүүлэлттэй байна.Урын санд нийт 30 уран бүтээл байна. Үүнээс Жүжиг 4, концерт 14, дуурь 1, бусад 10 байна.

АЙМГИЙН МУЗЕЙ: 233 хүүхэд, 0 гадаадын иргэн, 288 бусад нийт 1521 үзэгчдэд үйлчилсэн. Нийт 764 ширхэг үзмэртэй. Үнийн дүн 61939.3 мянган төгрөг. Шинээр нэмсэн үзмэр 29, үнийн дүн 2464,1 төгрөг. Өмнөх онтой харьцуулбал 237 үзэгчээр буурсан. Өөрийн орлого 496,2 мянган төгрөгийг бүрдүүлсэн.

download

НИЙТИЙН НОМЫН САН: Байнгын уншигчид-960, ирэсгэд -1370 нийт 14660 уншигчдад номын сангийн үйлчилгээ үзүүлсэн байна. Уншлагын танхимаар-17631 ном, гэрээр -913, Зөөврөөр-1556 нийт 20100 ширхэг ном хэвлэл олгосон. Өмнөх онтой хурьцуулбал 4959 уншигчидаар нэмэгдсэн байна. 2015 онд 701 ширхэг 8,798.98 төгрөгийн номоор фондоо баяжуулсан. 7079 ширхэг 54,587.93 төгрөгийн номын фондтой.

download-1

БАЯНТАЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВ: 105 удаагийн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, 6299 иргэдэд давхардсан тоогоор соёл, урлагийн үйлчилгээ үзүүлсэн.

ШИВЭЭГОВЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВ: 60 удаагийн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, 4906 иргэдэд давхардсан тоогоор соёл, урлагийн үйлчилгээ үзүүлсэн. Шивээговь сумын соёлын төв 406 үзэгчээр нэмэгдсэн бол, Баянтал сумын соёлын төвийн үзэгчдийн тоо 1379 буурсан байна.

download-3

Соёл, урлагийн салбарт ажиллагсадын мэдээлэл: Боржигин чуулга 56 ажилтантай. Үүнээс 25 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 14, Мэргэжлийн ажилчид 6, Уран бүтээлчид 36 байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 2, баклавр- 23, диплом- 4, тусгай дунд 2, бүрэн дунд -25. Үүнээс үзэхэд: ЗАА-н ажилчид 7, бүрэн дунд боловсролтой байхад уран бүтээлчид 16 байна. Музей 8 ажилтантай. Үүнээс 4 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 5, Мэргэжлийн ажилчид 3 байна.Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 2, баклавр- 3, диплом- 0, тусгай дунд 0, бүрэн дунд -3. Номын сан 10 ажилтантай. Үүнээс 6 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 5, Мэргэжлийн ажилчид 5 байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 0, баклавр- 5, диплом- 1, тусгай дунд 0, бүрэн дунд -2.ажилтантай. Соёлын төвүүд 10 ажилтантай. Үүнээс 6 эмэгтэй ажилчидтай. ЗАА-ажилчид 3, Мэргэжлийн ажилчид 7 байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 1, баклавр- 7, диплом- 1, тусгай дунд 1, бүрэн дунд -0 ажилтантай байна..

Боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор- 0, магистр- 1, баклавр- 7, диплом- 1, тусгай дунд 1, бүрэн дунд -0 ажилтантай байна.

Насны ангиллаар нь авч үзвэл: 25 хүртэлх насны ажилчид 14, 26-35 насны ажилчид -33, 36-45 насны ажилчид 18, 46-55 насны ажилчид 12, 56-60 насны ажилтан 1, 60-иас дээш насны ажилчид 3 байна. Үүнээс үзэхэд 26-36 насны ажилчид 80%, 45-60 насны ажилчид 20%-ийг эзлэж байна.

2015 оны жилийн эцсийн соёл, урлагийн статистик мэдээгээр 5 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Соёл урлагийн салбарт нийт 84 ажилтан, албан хаагч, уран бүтээлчид ажиллаж байна. Боржигин чуулга 2015 онд 21542 мянга иргэдэд, Номын сан 14660 иргэдэд, музей 1521 иргэдэд, Баянтал сумын соёлын төв 6299 иргэдэд, Шивээговь сумын соёлын төв 4906 иргэдэд тус тус соёл урлагийн үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ХЭЛБЭР

Өргөдөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэнэ. Шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргана.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Боловсролын тухай хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлэх материалын нэр Материал бүрдүүлэхэд хаана хандах Материал бүрдүүлэхдээ авч очих баримт бичиг
1 1.Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг Өөрөө бичих
2 2. Танилцуулга Өөрөө бичих
3 3.Сургалтын төлөвлөгөө Өөрөө боловсрүүлах
4 4.Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа Өөрөө гаргах
5 5.Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа Өөрөө гаргах
6 6.Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа Өөрөө гаргах
7 7. Сургалтын байгууллагын хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа Өөрөө гаргах
8 8. Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл Өөрт байгаа